ДИЖИТАЛ, МЕДИА УРЛАГ: Төсөөллийн хил хязгаараас ангид оршихуй


YOLO.mn | YOLO.MN
2018-06-29

-“Хил хязгааргүй” олон улсын дижитал, медиа урлагийн наадам эхэллээ-

Медиа дижитал урлагийн хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам”-ыг гурав дахь удаагаа “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд энэ сарын 28-наас  ирэх сарын 13-ныг хүртэл зохион байгуулж байна.

Тус наадам нь олон улсын хамтын ажиллагаа эрчимжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжин ажилладаг ба жил бүр хоёр монгол уран бүтээлчийг шалгаруулж оролцуулдаг. Энэ удаад Б.Мөнхзул, Ё.Төгөлдөр нар өөрсдийн бүтээлээрээ оролцож байна. Мөн наадмын хүрээнд олон улсын мэргэжилтнүүдийг урьж авчран дүрслэх урлаг ба медиа урлагийн боловсролыг түгээх цуврал лекцүүдийг уншиж байна.


Урлаг, технологи, хүн төрөлхтний биет болон төсөөллийн хил хязгаараас ангид оршихуй, урлаг ба технологи хоорондын заагаас ангижрах, уран бүтээлч болон үзэгчдээс шинэ оролцоо, шинэ хүлээлтийг бий болгох юм. Энэхүү хүсэл зорилго өөр хоорондоо хамааралгүй, тус тусын орон зай, цаг хугацаатай мэт санагдах ч технологийн хөгжил, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл бидэнд биет болон төсөөллийн хил хязгаарыг арилгах боломжийг олгож байна. Энэхүү урлаг нь уран бүтээлч, үзэгч хоорондын харилцаа, тэдний хамт орших орон зай, бодол, мэдрэмж, үйл хөдлөлөөр амилдаг. Эдгээр бүтээлүүд үзэгчдээс уян хатан чанар, нээлттэй байдал, бусдыг өөр байхыг хүлээн зөвшөөрөх, сониуч байхыг шаардана.

Монголын Урлагийн зөвлөлийн дэд захирал Б.Номинтуяа, Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан Медиа урлагийн олон улсын анхдугаар наадмыг 2016 онд анх зохион байгуулсан билээ. Анхдугаар наадам “Уламжлал ба Орчин цаг” сэдвийн хүрээнд тэд хэрхэн нэгдэж, зөрчилдөж буй талаарх есөн улсын 18 уран бүтээлчдийн медиа урлагийн бүтээлийг толилуулсан.

2017 онд Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дах удаа “Ул мөр” сэдвийн хүрээнд өвөг дээдэс маань илүү биет өвийг үлдээж байсан бол бидний ирээдүй биет бус буюу дижитал өвийг үлдээх болж байна. Үүний ашиг тус болон сул талыг харуулхыг зорьсон юм.

Харин гурав дахь удаагийн “Хил хязгааргүй” гэж нэрлэсний учир нь шинжлэх ухаан, технологи, урлаг гэх гурав хаана нэгдэж буйг харуулах юм. Энэ гурав бол өөр өөрсдийн гэсэн тусдаа оршихуйтай. Энэхүү оршихуйн хил заагийг уран бүтээлчид маань хэрхэн “арилгах”, техник технологиор дамжуулан ямар оюуны соёлыг бий болгож болох вэ гэдэг дээр бид ажиллаж байна. Түүнчлэн  технологи нь бидэнд олон орны соёлтой танилцах боломжийг олгож байгаа юм.

“Бүдэг ногоон цэг” (VR кино 2018) 
 

Уран бүтээлч : Бум-Эрдэнийн Мөнхзул

Дэлхийг орон зайгаас харвал цайвар цэнхэр цэг юм. Хэрэв бид байгаль эх дэлхийгээ хайрлан тэтгэвээс тэрээр цайвар ногоон цэг мэт харагдах байх.

Абстракт тэмдгүүд нь өөрчлөлтийг хийх хүмүүсийг төлөөлөх ба удаан хөдөлгөөнөөр дүрслэгдсэн байгаа.

Энэ ажил нь дэлхийг аврахад хил хязгаар байхгүй гэдгийг харуулахыг зорьсон.


“Хиймэл үүр Хааныг барьсан нь” (Видео инстоляци 2016)

Өргөн уудам нутаг дэвсгэр нь хүмүүсийн ойлголтыг ялгаатай болгодог бөгөөд энэ нь хувь хүний хүсэл эрмэлзэл, хүлээн авах чадвар, зорилтыг өөрчлөх боломжтой юм. “Хиймэл үүр Хааныг барьсан нь” бүтээлд шонхор шувууны хиймэл үүрнээс Говь хүрэх замд уран бүтээлч зөвхөн Монголд бие махбодийн хувьд биш харин ой санамжинд оршин байдаг матрыг олж илрүүлнэ. Монгол-Оросын палеонтологийн экспедиц нь 80- аад онд Говьд Тзагоносуст олдвор олжээ. Уран бүтээлчийн зан үйлээр дамжуулан тухайн нутгийн ард түмний оюун санаатай холбогдох нь байгальд итгэх итгэл юм. Хөдөө орон нутагт олон талт сонирхолтой өрсөлдөөн хэзээний эхэлсэн бөгөөд бүгдээрээ баримтыг цуглуулдаг. Баримтууд нь соёл, эдийн засгийн амлалтууд, заримдаа амлалтууд нь зөгнөлт байдаг. Харин зөгнөлт хэсэг нь үргэлж уран бүтээлчдийг уриалан дуудаж байдаг.

Уран бүтээлч : Ёндонжамцын Төгөлдөр


Playtime онцлох бүтээл : “Кластер” (Бөөгнөрөл)

Уран бүтээлч : Күрт

Олон нийтийг хамарсан, оролцоон дээр суурилсан инстоляци, 2007 он Японы “Чиндогу” буюу “Хэрэгцээгүй зүйл” бүтээдэг урсгалаас сэдэл аван бүтээсэн “Кластер” буюу “Бөөгнөрөл” бүтээл нь хүмүүсийг хийлсэн тойрогт 2,3,4,5 эсвэл 6-аар нэг дор цуглуулан бөөгнөрүүлж, нэгтгэх зорилготой өөр ямар нэг утга агуулаагүй энгийн нэг зохиомж юм. Хийлсэн тойргийн хэрэглээг баяжуулан усны сав тогтоогч, үнсний сав , iPodны суурийг байрлуулжээ.

“Бөөгнөрөл” бүтээлийг хэрэглэх маш энгийн зааврыг танилцуулсан видео нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт танилцуулга, хоёрдугаар хэсэгт нь төхөөрөмжийг хэрхэн олон нөхцөл байдалд хэрхэн хэрэглэж болох талаар танилцуулсан байдаг. Жишээ нь: хөл бөмбөг тоглох, автобусанд суух, мөхөөлдөс захиалах, сонин унших, оргилж буй ус уух зэрэг. Энгийнээр хэлэхэд “Бөөгнөрөл” бол харилцаа холбоог үүсгэж, бие биентэйгээ харилцан ойлголцох цөм юм.


“Бөөгнөрөл” нь худалдааны бүтээгдэхүүн танилцуулах, сүүлийн үеийн, хамгийн шилдэг хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах замаар бид аз жаргал, сэтгэл ханамжийг хүртэж чадна гэдэгт хүмүүсийг уриалж байдаг.

Б.Мөнхбайгаль 

#digitalculture