Элсэлтийн шалгалт өгөх хүний ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС


YOLO.mn | YOLO.MN
2018-04-17

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд, залууст хэрэгтэй зөвлөмж хүргэж байна.smiley

Их, дээд сургуулиудын босго оноо хэд байгаа вэ?

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд Бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдөр үргэлжилнэ Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэлбичгийн шалгалтад заавал  хамрагдсан байна.

ЭЕШ өгөхөөс өмнө юуг анхаарах хэрэгтэй вэ?

Та www.eec.mn цахим хаягны "шалгуулагчийн булан"-аас "бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчийн "Бүртгэлийн хуудас" нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авсан байх ёстой.

Бүртгэлийн дугаараа мартчихвал яах вэ?

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол шалгуулагчийн булангийн бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж сэргээж авах боломжтой. Мөн өөрийн бүртгүүлсэн гар утаснаас 133233 дугаарт PPW гэсэн тэмдэгтийг бичээд ард нь өөрийн регистрийн дугаарыг бичиж сэргээгээрэй.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ мартаж болохгүй зүйлс:

    Бүртгэлийн хуудас
    Суудлын хуваарь,
    Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
    Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
    ЭЕШ-ын шалгуулагчид суудлын хувиар, шалгалтын байр, анги танхимын мэдээллийг тавдугаар сарын 15-наас хойш  www.eec.mn цахим хуудасны
"шалгуулагчийн булан"-аас хэвлэн авна.

ЭЕШ-ын хариу хэзээ гардаг вэ?​

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан цахим хуудаснаас үзэж болно.

ЭЕШ-д өндөр оноо авснаар нээгдэх боломжууд

ЭЕШ-ын  оноо 600 ба  түүнээс дээш тохиолдолд  БСШУСЯ-ны Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой. Мөн зарим их дээд сургуулиудад хөнгөлөлттэй суралцах эрх үүсэх юм.

ЭЕШ-нд хэрхэн өндөр оноо авах вэ?

Шоо мэргэ төлөгт найдах хэрэггүй л болов уу. Түүний оронд “тактик” эзэмших нь чухал юм. Тэгвэл БҮТ-өөс гаргасан  ЭЕШ-ыг амжилттай өгөх хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

1. Өөрийнхөө хурдыг нэмэгдүүл.
Шалгалтын сэдэв 40 асуулттай (ЭЕШ-ын сэдвүүд 30-70 даалгавартай) гэж үеье. Шалгалтын хугацаа 80 минут учир танд дунджаар нэг асуултанд хариулах хоёр минут байна гэсэн үг юм.

2. Хялбараас хүнд лүү гэдэг зарчмыг баримтлах нь зөв.
Чадахаасаа эхлээд хялбар асуултад хариулж эхлэх нь таны цагийг хэмнэнэ. Гэхдээ өөрийнхөө хэзээ ч ойлгож байгаагүй зүйлд хэт их цаг зарцуулах хэрэггүй. Хурдан, найдвартай, анхааралтай  хийгээрэй.

3. Шалгалтаас өмнө өөрийнхөө хурдыг нэг тогтоогоод үзээрэй.   
Жишиг даалгавруудыг цаг харж, ажиллаад үз.  Энэ нь  хариултуудад хэрхэн нөлөөлж байгааг ажиглаарай. Хэрэв цагтаа багтаж байгаа ч ихэнх хариулт буруу байвал хурдаа бага зэрэг багасгаад нухацтай хийхийг зөвлөж байна. Хэрвээ бүх асуултад хариулж чадаагүй бол хурдаа алгуурхан нэмээд хичээллээрэй.

4. Танд бугуйн цаг хэрэгтэй.
Цагаа төлөвлөхөд хамгийн их тус болно.

5. Шалгалтын өдөр ба өмнөх шөнө хэрхэн бэлдэх вэ?
Шалгалтын өмнөх шөнө маш сайн амрах хэрэгтэй. Учир нь та маш хариуцлагатай шалгалт өгөх гэж байна. Тиймээс тархи тань сайн амарч сэргэлэн цовоо байх хэрэгтэй. Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байхыг зөвлөж байна.

#Student #Exam