
 
  
 
Суусар болон бусад махчин амьтад ойгоор хэсүүчлэн идэш тэжээл хайж явах үед сүрчиг, сарчиг чимээ гарч моддын хонгилоос "могойн саарал толгой" гэнэт гарч ирдэг. Энэ үед мөнөөх махчин балмагдан сандарч, бушуухан зугтана.
Гэвч энэ бол могой биш, харин тоншуулынхны овгийн холтсон гоётуул (Jynx torquilla) хэмээх нэгэн зүйл шувуу аж.
Холтсон гоётуул Евроазийн хойд хэсгийн ойтой нутгаар өргөн тархалттай. Тоншуултны багийн бусад шувуудтай огт адилгүй, тэс ондоо. Тухайлбал түүнд тулгуурын үүрэг гүйцэтгэдэг хатуу бахим сүүл, цүүц мэт хурц шөвгөр хошуу байхгүй.
Харин хүрэндүү саарал зүс нь модны холтосны өнгөтэй тун ч сайн ижилсэн ивээдэг. Урт хүзүү, гэдэгнэж годогносон толгой, исгэрэн шүгэлдэх дуу зэрэг нь зэрвэс харахад могойтой тун төстэй учир дайснууд нь цочин айдаг ажээ.
Тус шувуу нь манай улсад Хангай, Хөвсгөл, Хэнтийн ойт бүс, Төвийн бүсийн голын сав дагуу элбэг ажиглагддаг байна. Гол төлөв ойт хээр, хээрийн бүсийн навчит болон шинэс, хус, улиас бүхий модтой газар, мөн хот суурин орчмын модон цэцэрлэгүүдэд амьдардаг. Дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл Монголд ирж үржээд, намар дулаан орон руу буцдаг. .
Өвөрмөц зан араншин, хамгаалалтын залиар могой мэт хөдөлж, махчин амьтдыг төөрөгдүүлдэг энэ жижигхэн шувуу нь байгалийн ухааны гайхамшгийг илтгэх нэгэн сонирхолтой жишээ юм.
Эх сурвалж: Толь бичин
 
                Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
 
                Та энэ хүслийг биелүүлсэн байна!