ФОТО: Тэд АЛДАРТ ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ямар ажил хийдэг байсан бэ?


Э.Анужин | YOLO.MN
2017-09-14

Аливаа "од" төрсөн даруйдаа алдарт хүрнэ гэж байхгүй шүү дээ. Тэд эгэл жирийн хүмүүсийн хийдэг ажлыг эрхэлж байсан удаатай. Тэгвэл Холливудын одод алдар нэрийн оргилд хүрэхээсээ өмнө ямар ажил хийж байсныг сонирхоцгооё.

1. Стив Берккеми

Холливудын нэрт жүжигчин Стив Берккеми нь Жүжигчний замналаа эхлэхээс өмнө гал сөнөөгч байсан төдийгүй 9/11 АНУ-ын ихэр цамхагт гарсан аймшигт халдлагын үеэр ахин нэг удаа гал сөнөөгчийн ажлаа сайн дураар хийж байсан удаатай юм.


2. Кристофер Варден

Домогт жүжигчин Кристофер Варден нь нэгэн цагт Циркийн арслантай үзүүлбэр үзүүлдэг байсан ба тэр үедээ дөнгөж 16 настай байжээ. Мөн түүний хамтрагч болох арсланг Шеба хэмээх нэртэй байж.


3. Харрисон Форд

Индиана Жонс цуврал киноны гол дүрийг бүтээж алдаршуулснаар нь Харрисон Фордыг олон хүн мэдэх билээ. Харин түүний урьд нь эрхэлж байсан ажил бол мужаан байв.


4. Жим Керри

Холливудын инээдмийн төрлийн киноны хамгийн Шилдэг жүжигчдийн нэг тэрээр гэр бүлдээ тусалж, дэмжихийн тулд сургуулиа орхин ажилчин болсон юм. Тэр үед Жим дөнгөж 15 настай байв.


5. Барак Обама

1978 оны зун Хонолулу дахь өвөө эмээгийнх нь гэрийн ойролцоох ‘Баскин Роббинсийн’ зайрмагны газарт хутгагч хийдэг байсан ба уг ажил нь түүний хамгийн анхны ажил байжээ.


6. Хью Жэкмен

Тэртээгээс өнөөг хүртэл маш их нэр алдарт хүрсэн жүжигчин бөгөөд өмнө нь тэрээр спорт заалны дасгалжуулагч хийдэг байжээ.


7. Боб Росс

Америкийн уран зураач, урлагийн багш, телевизийн хөтлөгч байсан Боб Росс нь эдгээрээс өмнө онгоцны нисгэгч, ахмад цолтой байлаа.


8. Билл Мюррей

Америкийн алдарт жүжигчин тэрээр залуудаа хүнсний дэлгүүрт ажиллаж байснаас гадна Честнутад уут зардаг байв.


9. Пирс Броснан

Мэргэжлийн галаар наадагч байсан ба өсвөр наснаасаа эхлэн суралцаж томоохон тэмцээнүүдэд оролцон амжилт гаргаж 3 жилийн турш шилдэг нь байж чадсан юм.


10. Том Хэнкс

Оскарын шагналт алдарт жүжигчин Том Хэнкс нь эрдэншиш болон самрын үйлдвэрт ажилладаг байжээ.


11. Вупи Голдберг

Оскарын шагналт нэрт жүжигчин тэрээр гоо сайхан ч хийдэг байжээ.


12.Сандра Баллок

Орчлонгийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон тэрээр Манхэттэн дахь ресторан, зочид буудалд зөөгч хийдэг байв.


13. Чарлиз Терон

Нью-Йорк дахь Жоффрей Баллет сургуульд сурч байсан хэдий ч 19 насандаа өвдөгний гэмтэл авсан учир түүний бүжигчний карьер нь удаан үргэлжилсэнгүй.


14. Жэрард Батлер 

Сурган хүмүүжүүлэгчийн хуульч байсан боловч түүний алдаа дутагдлаас нь болж ажлаас нь халав.


15. Мишель Плейфр

Тэр супермаркетад кассчин хийдэг байсан.


16. Рэчел Мак Адамс

Холливудын хамгийн дур булаам жүжигчдийн нэг тэрээр өмнө нь Мак Доналдс-т 3 жилийн турш ажиллаж байжээ.


17. Люси Лю

Хятад гаралтай жүжигчдээс Холливудад өөрийн байр сууриа амжилттай эзэлсэн жүжигчин бол Люси Лю юм. Амралтын өдрүүдэд аэробикийн багш, ажлын өдрүүдэд нарийн бичгийн ажил хийдэг байжээ.


18. Бредли Купер

"Морганс" зочид буудалд хаалгач хийдэг байжээ.


19. Гал Гадот

"Гайхамшигт бүсгүй" хэмээх бүтээлд түүний хүчтэй, зоригтой байсны нууц тэр өмнө нь Израилийн батлан хамгаалах хүчинд ажилладаг байсных байв.


20. Бред Питт

Холливудын "Элло Полло Локо" ресторанд зориулж тахиа шиг хувцаслаж үүдэн дээр нь зогсдог байжээ.


21. Жонни Депп

Тэрээр телемаркетер хийдэг байсан.


22. Адриен Броди

Төрсөн өдөр нь болж буй хүүхдийн баяр дээр очиж гайхалтай гэнэтийн бэлэг барьдаг алиалагч байжээ.


23. Жейк Жилленхол

Арван настайдаа дэлгэцийн урлагт хөл тавьж танигдаж эхэлсэн тэрээр далайн эргийн аврагч байсан нь сонирхол татам.


24. Маттью МакКонагие

Тахианы тор болон угаагуур, таваг зэргийг цэвэрлэдэг байжээ.


25. Жейсон Ли

Мэргэжлийн скатебоардчин байжээ.


26. Хелен Миррен

Өмнөд Африк дахь Цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт ажиллаж байсан.


27. Лиам Несон

Багшийн мэргэжил эзэмшсэн тэрээр багшилж байх хугацаанд нь түүний жүжиглэх авьяас илэрсэн хэмээн нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байдаг.


28. Николь Кидман

Гэр бүлдээ туслахын тулд сургуулиа хаяж байсан ба тэр үед ээж нь хөхний хорт хавдартай болсон байжээ. Гэхдээ ээж нь энэ хавдраас амьд үлдэж чадсан бөгөөд массажны ажилтан түүний агуу авьяасыг нээн харсан гэдэг.


29. Жулиа Робертс

Холливудын сайхан бүсгүй, Оскарын шагналын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин тэрээр “Баскин Роббинсийн” хэмээх зайрмагны үйлдвэрт ажилладаг байв.

#Hollywood #Stars #Before #Work