Австралийн тэтгэлэгт бүртгүүлэх хугацаа дуусахад 20 хоног үлдлээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-09

Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг сургалтын тэтгэлэгт бүртгүүлэх хугацаа дуусахад 20 хоног үлджээ.

Энэхүү сургалтын тэтгэлэг нь урт болон богино хугацааны сургалтад хамаарах бөгөөд:

  • Хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах болон
  • Хувь хүн, байгууллага, улс орны түвшинд хүмүүсийн хооронд холбоо харилцаа тогтоох зорилготой.

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн одоогийн үе шат 2013 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.

2018 оны Австралийн сургалтын тэтгэлэг

Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана.

Өргөдөл гаргах:

  • 2018 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна.
  • Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

Англи хэлний шаардлага:

Хөгжлийн бэрхшээлээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, Унших, Бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн Сонсох, Ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно.
Бусад өргөдөл гаргагчдад тавих ажлын туршлагын шалгуур 2017 оныхтой адил хэвээр үлдэнэ.

Жич: Интернетэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Австралийн сургалтын тэтгэлгийн хэлбэрүүд

2018 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Өргөдлийн болзол, шалгуурын тухайн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.

#Scholarship #Australia