"American Horror Story" цувралд Macaulay Culkin дүр бүтээнэ


Э.Цовоо | YOLO.MN
2020-02-27

“American Horror Story” бол аймшгийн кино сонирхогчдын дунд хамгийн алдартай цуврал гэдэгт маргах хүн үгүй байх. Нийт есөн бүлгийн турш үзэгчдийн сонирхлыг татаж айдсыг төрүүлсэн уг цувралын аравдугаар бүлэг энэ ондоо багтаж гарна хэмээн мэдэгдэж байсан. 

Тэгвэл "AHS" цувралын найруулагч Ryan Murphy өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн гэнэтийн бэлгийг барилаа. 

Бидний сэтгэлд "Гэртээ ганцаараа" киноны Kevin-ийн дүрээр хоногшсон жүжигчин Macaulay Culkin уг цувралд дүр бүтээхээр болсон бөгөөд жүжигчин Sarah Paulson, Evan Peters нар ч мөн уг бүлгээр эргэн ирж байгаа аж. 

Цувралын бүлэг бүр өөр түүх, өөр санааг агуулдгаараа онцлог. Шинэхэн бүлгийн сэдэв нь одоогоор нууц хэвээрээ байгаа гэнэ. 

Ийнхүү аравдугаар бүлгийн жүжигчидтэй танилцацгаая.

Энэхүү цувралын өмнөх бүлгүүдэд алдартай жүжигчдээс гадна супер модель Naomi Campbell, дуучин Lady Gaga, Maroon 5 хамтлагийн дуучин Adam Levine нар дүр бүтээж байсан билээ.

Эх сурвалж: TV Line

#AHS #Кино