YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-08

Энэ долоо хоногт өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийслэлийн Монгол хэл-бичгийн 18-р олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиад нь 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад нийт 600 гаруй багш сурагчид оролцсон бөгөөд 9-р ангийн сурагчид анги, хамт олноороо оролцсон гэдгээрээ онцлогтой. Мөн олимпиадад сурагчидаа амжилттай бэлдсэн эхний 9 байрт шалгарсан багш нарт гадаадад аялах эрхийн бичгээр шагналаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

Тэд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ТӨЛӨӨ дараах ТӨСЛҮҮДИЙГ хийжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан нийгмийн загварыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор санаачилсан БИД ЧАДНА-САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР хоёр дахь удаагаа АНУ-ын элчин сайдын яам, Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон Нью Медиа Группийн дэмжлэгтэйгээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү хөтөлбөрт их дээд сургуулийн 24 оролцогчийг хамруулж багаар ажиллах ур чадвар, төсөл хэрхэн бичих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гадаадын их дээд сургууль болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдсан манлайлагчдын зөвлөгөө, нийгэмдээ хувь нэмрээ оруулж буй амжилттай эрхмүүдийн туршлагаас таван сарын турш суралцсан юм. 

Оролцогчид 4 багт хуваагдаж хагас жил орчмын турш мэдсэн, сурсан зүйлээ ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг ЭНД дарж уншаарай. 

Эмэгтэй даамчид дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэв

Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа дөрөвдүгээр сарын 1-нд гаргалаа.

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигджээ. U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар 15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар 33-т тус тус жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14, эмэгтэй ангилалд есдүгээрт тус тус эрэмбэлэгджээ.

"Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиадыг Орхон аймагт зохион байгууллаа.

Орхон аймагт өчигдөр байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулав.

Олимпиадад 104 сурагч оролцсон бөгөөд суралцагчдын материалыг ил тодоор засаж, дүн оноог гаргажээ.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол “Орхон Эмпати” сургууль, 14 дүгээр сургууль, 13 дугаар сургуулийн сурагчид онооны дарааллаар эхний 20 хүртэлх байрыг эзэлсэн байна.


ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Харвардын их сургуульд тэнцсэн, Нийслэлийн 45-р сургуулийн төгсөгч Э.Нарангарав охинтой өөрийнх нь туршлага, GAP year-ийн ач тус, англи хэл сурах арга барил, тэтгэлэг хэрхэн хүртсэн талаар нь ярилцлаа. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


ЭНТЕРТАЙНМЕНТ

“The Wasabies” хамтлагийн “Girls Generation” дуу, дууны  клип мэндэллээ.

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлаг анхны уран бүтээл болох “Girls Generation” дуугаа 2018.04.05-ны өдөр нийтийн хүртээл болголоо. “The Wasabies” хамтлагийн анхны уран бүтээл болох “Girls Generation” дууны үг, аяыг шоуны шүүгч, продюсер Б.Наранзун зохиож, дууны багшаар Наки ажиллаж, клипыг .V. студи бүтээж, үүрэн холбооны G-Mobile ивээн тэтгэн ажилласан байна. 


АМЖИЛТ

“Mongol Student” подкастын шинэ дугаар уншигчдад хүрлээ.

Австри улсад сурах боломжуудын талаар "Universtiy of Vienna"-гийн оюутан М.Хулангийн яриаг ЭНДЭЭС хүлээн авна уу.


СУРВАЛЖЛАГА

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн музейгээс бэлтгэсэн ФОТО сурвалжлагатай танилцаарай.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн музей нь Монгол улсын улаан номонд орсон зарим зүйлийн хөхтөн, мэрэгч амьтад, шувуу, хоёр нутагтан, Аргаль, Янгир, Саарал Чоно, Үнэг, Ойн булга, Алтайн Хойлог, Идлэг Шонхор, Эгэл шар шувуу, Сойр зэрэг нийт 40 гаруй төрлийн биет үзмэр, Монгол орны цэнгэг усны 4 зүйлийн загас, хоёр нутагтан зэргийг нийтэд нэн ялангуяа бага дунд сургуулийн сурагчдад үзүүлэх зорилготой.

Тиймээс ч ажлын өдрүүдэд 08.30-19.30 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилдэг. Анги хамт олноороо үзэх бол урьдчилан захиалга өгч цаг авдаг юм байна. Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны уудам дэлгэр тал хээр, хангай говийн баян тансаг хараа булаам сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан үзмэрүүд байх бөгөөд тэдгээрээс ЭНД дарж сонирхоорой.


СОНИН ХАЧИН

Дэлхийн хамгийн уйтгартай царайтай нохойны зургуудыг үзээрэй.

Бульдог нохойг хөмсөгтэй байна гээд төсөөл дөө, төсөөлөх ч шаардлагагүй харин Мадамийг нэг харахад л болно. 

Тэрээр төрөлхийн хөмсөгтэй мэт толботой төрсөн бөгөөд энэ нь түүний гол имиж нь болдог аж. Нөгөөтэйгүүр хөмсөг мэт толбонууд нь түүний царайг илүү гунигтай болгож харагдуулдаг байна. Түүний эзэн Жанинын хэлснээр “Түүний царай хэдий гунинтай мэт боловч тэр маш сэргэлэн цовоо юм шүү дээ. Бодит амьдрал дээр та түүнийг хараад төд удалгүй л хичнээн аз жаргалтай нохой болохыг нь харах болно” хэмээжээ. 

Аливааг (хүнийг) гаднаас нь бүү дүгнэ, тэрээр таны бодож байгаагаас өөр буюу дотроо ямар ч эерэг зан араншинтай байж болно. 
Гунигтай мэт царайтай боловч аз жаргалаар бялхсан Мадамын зургуудыг ЭНД дарж үзээрэй. 

ӨЛСГӨЛӨН ГАРАГ буюу дэлхийн хүмүүс ЮУ ИДДЭГ вэ?

АНУ-ын гэрэл зурагчин Петер Мэнзэл, зохиолч Файт Дэ Алуйсио нар дэлхийн хүмүүс юу идэж байгааг баримтжуулахаар дэлхийгээр аялжээ. Тэд энэхүү төслөө “ӨЛСГӨЛӨН ГАРАГ” буюу “Hungry Planet” хэмээн нэрлэж дундаж гэр бүлийн долоо хоногт зарцуулж буй хүнсний хэрэглээ, үнийг хамтад нь харуулсан байна.

Тэд 2005 онд "Өлсгөлөн гараг: Дэлхий ертөнц юу иддэг вэ?" (Hungry Planet: What the World Eats) хэмээх номондоо 24 улсын дундаж гэр бүлийн хүнсний хэрэглээг ЭНД дарж үзээрэй. 

Тэд АДИЛХАН гэхдээ бас ЯЛГААТАЙ буюу ихрүүдийн гэрэл зургийн цувралыг үзээрэй.

Гэрэл зурагчин Питер Зелевски сүүлийн хоёр жил дэлхийгээр хэрэн явж нэгэн гэрэл зургийн төслийг хэрэгжүүлжээ. Түүний гэрэл зургийн гол ''бай'' бол ихрүүд. Тэр дундаа нэг эсийн ихрүүд буюу хоорондоо усны дусал шиг адилхан хүмүүс аж.

Тэрээр янз янзын нас, хүйсний ихрүүдийн зургийг авдаг бөгөөд тэрээр энэ талаар хэлэхдээ "Анх тэдний зургийг авч эхэлж байхад ялгааг нь ч анзаардаггүй байлаа.

Гэхдээ олон ихрүүдтэй уулзаж зургийг нь авах тусам тэд хоорондоо юугаараа өөр болохыг анзаарах болсон" хэмээжээ.

Гэрэл зурагчин Питерийн "Тэд адилхан гэхдээ бас ялгаатай" хэмээх гэрэл зургийн цувралыг ЭНД дарж хүлээн авна уу.


ЗӨВЛӨГӨӨ

Чихэрлэг төмсний ид шидийн нууцыг танилцууллаа.

Чихэрлэг  төмс нь  орчин  үед  хоолны  дэглэмийн  сонгодог бүрэлдэхүүн болоод байгаа билээ. 

Энэ нь энгийн төмснөөс илүү  шим тэжээл амин дэмээр баялаг ногоо юм. Чихэрлэг төмс нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Энэхүү ногоо нь артерийн судасны ханыг уян хатан болгож , артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн арьсан доорх өөхийг хайлуулан таргалалтаас хамгаална. Үүнээс гадна витамин болон луувангийн эд ихээр агуулдаг тул “Урт наслуулдаг хүнс” гэж хятад хүмүүс нэрлэдэг байна. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

Солонгос оддын жингээ барих нууцаас танилцууллаа.

Солонгосын ихэнх одууд чихэрлэг төмсийг өдөр тутмын хоолны дэглэмдээ байнга хэрэглэдэг гэнэ. Учир нь тэдгээр одууд ихэнх тохиолдолд жингээ хасах, жингээ барих шаардлагатай байдаг ба үүнд нь чихэрлэг төмс тус болдог байна. Ингээд хэн хэн, ямар хэмжээгээр хоолны дэглэм ашигладгийг ЭНД дарж харцгаая.

Хөвгүүд ороолтыг хэрхэн донжтой ороож болох 11 аргыг танилцууллаа.

"Хаврын салхи хавирга нэвт" гэж ярьцгаадаг. Тиймээс хэдий өвөл дууссан ч ороолт зүүхэд илүүдэхгүй. Зүүх зүүхдээ зүгээр ч нэг ороогоод орхичих биш донжийг нь олоод зүүхэд аятайхан харагдана шүү дээ. Тиймээс дараах зөвлөгөөнөөс санаа авч аль таалагдсаныг нь туршаарай.

АМЖИЛТТАЙ яваа хүмүүсийн ЧӨЛӨӨТ ЦАГААРАА хийдэг дадлуудыг танилцууллаа.

Амжилттай яваа хүмүүс энгийн хүмүүсээс юугаараа өөр вэ? Энэ талаар нэг эргэцүүлье. Тэд бусадтай л адилхан хөл гартай, тархитай хэр нь яагаад илүү их амжилттай сурч, ажиллаж чаддаг вэ. Тэдний амжилтын нэг нууц нь тэд цагийг маш зөв ашиглаж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэгтэй холбоотой юм.

Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь чөлөөт цагаараа дараах дадлыг хийдэг гэдгийг Стэнфордын Их сургуулиас хийсэн нэгэн судалгаа харуулжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#YOLO #Overview