Хайрын хайчилбарууд...


Сондор | YOLO.MN
2016-05-30

Юлия болон Дмитрий нар бие биедээ зориулж хайчилбар хийдэг байжээ. Сонирхлоороо хийдэг байсан энэхүү зүйлс нь яван явсаар бусдын ч анхаарлыг татаж тэд өөрсдийн хайчилбаран бүтээлээ D&I брэнд (Dmytro & Iuliia) болгожээ.

Хайраар бүтсэн тэдний энэхүү хайчилбаран бүтээлүүд нь 2011 оноос хойш худалдаалагдаж олон хосын валентиний бэлэг, хуримын урилга, ойн баярын ил захидал болжээ. Тэд энэ талаар “Бид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох хайрын бэлгэдэл болсон хайчилбаруудыг хийж, хэн нэгний баярт үйл явдлыг хамтдаа хуваалцдагтаа маш их баяртай байдаг” хэмээжээ.

Тэдний хайрын хайчилбаруудыг сонирхоно уу.
 


















#DIY #teenagers #freetime #art