СУРВАЛЖЛАГА: “Олон улсын боловсролын үзэсгэлэн-2018” боллоо


Э.Анужин | YOLO.MN
2018-03-28

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  Олон улсын боловсролын үзэсгэлэн нь энэ сарын 24-25ны өдрүүдэд Blue Sky төвд амжилттай зохион байгуулагдсан юм.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь Монгол залуу иргэдийн мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж гадаадийн их дээд сургуулиудад суралцахад тавигдах шаардлага болон тэтгэлэгт хамрагдах талаар албан ёсны зөвлөгөөг өгсөн юм. Үзэсгэлэнд нийт хорин 9 ахлах болон их сургууль  оролцсоноос...

БНСУ-аас  “National Institute for International Education”

NIIED буюу Олон улсын Боловсролын Үндэсний Институт нь БНСУ-ын Боловсролын Яамны гүйцэтгэгч агентлаг бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, боловсрол солилцоог дэмжих үүднээс олон улсын оюутнуудын Солонгосын Их Дээд Сургуулиудад Засгийн Газрын тэтгэлгээр суралцах боломжийг олгодог. 

www.niied.go.kr


 

Швейцар улсаас “Business&Hotel Management School

1928 онд Үзэсгэлэнт Швейцар улсын Люцерн хотод байгуулагдсан. Benedict Education Group-ын салбар “Бизнес болон Зочид буудал, Зочлохуй үйлчилгээ менежмент-ийн хувийн их дээд сургууль юм. EduQua-аар шалгагдан Robort Gordon  University(UK), City University of Seattle (USA) сургуулиудаар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн ба давхар тус их дээд сургуулиудын дипломтой төгсөнө.

Mongolia@bhms.asia


Канадаас Niagara College Canada

Niagra College нь 1967 онд байгуулагдсанаас хойш Ниагра мужийн бусад хэсгээр өргөжин хөгжсөөр Ontario-ийн шилдэг коллежууд дунд тэргүүлэгч нь болж чадсан  юм. Ниагра колллежийн өдрийн ангид 100 гаруй мэргэжлээр дипломын, мэргэжил дээшлүүлэх курс, бакалавр, магистрын зэргээр 10,000 гаруй оюутан суралцаж байна. Мөн жилд 90 гаруй улсаас 2500 гадаад оюутан элсүүлэн суралцуулж байна.

www.amitysingapore.sg


Америкийн Нэгдсэн улсаас “St.Cloud State University”

Үзэсгэлэнт Миссисипи голын дэргэд орших St.Cloud State University нь сурч, амьдрахад нэн тааламжтай эрүүл аюулгүй, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхийн сацуу амьжиргааны өртгийн хувьд дундаж бүсэд байрлах бөгөөд гадаад оюутанд магистр болон бакалаврын ангид суралцахад сургалтын төлбөрийн 30%-50% тэтгэлэг олгож байна.

www.stcloudstate.edu


Америкийн нэгдсэн улсын “ Green River College”

Аоборн хот, Вашингтон муж, АНУ, Баруун хойд хэсэгт орших сиатл хоттой хамгийн ойр 1965 онд байгуулагдсан Засгийн газрийн тусламжтай 2 жилийн сургалттай коллеж юм. Ойролцоогоор 7,500 гаруй оюутантай, 66 орны 1623 Олон Улсын оюутнуудтай  Хятад 620, Вьетнам 194, Өмнөд Солонгос 132, Япон 138, Хонг Конг 97, Индонез 80, мөн бизнес, Инжинер, Олон Улсын Харилцаа, Урлаг дизайн, нисгэгч гэх мэт бусад чиглэлүүдээр сургалтиын хөтөлбөрөө явуулж байна.

www.greenriver.edu/international

Тодруулбал  Монгол улсаас маш олон сурагч, оюутан залуус уг үзэсгэлэнд ирж өөрсдийн хүссэн мэдээллээ авж мөн мэдлэгийн хүрээгээ бага ч гэсэн тэлж чадсан гэдэгт  итгэлтэй байна. 

Зохион байгуулагч байгууллага: “OYUNLAG-UILS” NGO






#International #Education #Exhibition