Өмнөд Солонгост очсон хүмүүсийн амьдралд гардаг СОНИРХОЛТОЙ өөрчлөлтүүд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-06-20

Koreaboo сайтаас Өмнөд Солонгост өөр улсын хүн амьдарч эхэлбэл түүнд гарч болох дараах өөрчлөлтүүдийг дурджээ.

1.  Кпоп хамтлаг, дуучид сонсож эхэлнэ
Та Өмнөд Солонгост очсон ч кпоп  сонсохгүй гэж боддог уу? Харамсалтай нь боломжгүй ээ.  Таны явсан газар бүрт чинь кпоп дуунууд явах төдийгүй, үзэх дуртай суваг, сонсох дуртай радиогоор чинь ч явсаар л байх болно. 

2. Цусны бүлгээ мэдэж авах төдийгүй тухайн бүлгээрээ өөрийгөө тодорхойлдог болно

Магадгүй та Өмнөд Солонгост амьдарвал өөрийн цусны бүлгээ сайн мэдээд зогсохгүй, найзуудынхаа цусны бүлгийг ч тогтоож авах болно. Ингээд цусны бүлгээр нь бусдыг шинждэг болно. 

3. Кпоп хамтлагуудын нэрийг мэддэг болно

Та хүсэхгүй байсан ч аяндаа л хамтлагуудын нэрийг цээжилчихсэн байх болно. Учир нь энэ чинь Өмнөд Солонгос шүү дээ. 

4. Хүндлэлд суралцана

Мэдээж та Солонгос найзтай болох нь гарцаагүй. Тэдгээр найзууд болон эргэн тойрны чинь хүмүүс таныг хүндлэлд сургах болно.  

5. Солонгосын англи хэлний дуудлагыг сурна

Солонгосын англи хэл гэхээр сонин сонсогдож байгаа биз? Солонгос хүмүүс ихэнхдээ англи хэлний үгийг дуудлагаар нь бус өөрсдийн хэллэгээр дууддаг. Тиймээс энэхүү дуудлагыг өдөр тутмын ярианаас болон кпоп дуунуудаас суралцах боломжтой.

6. Хувцаслалтандаа илүү их анхаарна

Өдөр бүр үздэг суваг, сонсдог дуунууд чинь танд загварын талаар ойлголт өгөөд зогсохгүй олон төрлийн имижийг санал болгох болно.

7. Кимчиний талаар илүү их мэдэж авна

Солонгост амьдарвал Кимчинд дуртай болох нь гарцаагүй ээ. Харин зөвхөн идэх ч биш, хийж сурна гээд бод доо. Түүгээр ч зогсохгүй нэг л мэдэхэд кимчиг хэр удаан дарсан, үйлдвэрийнх үү эсвэл гар аргаар дарсан уу гэх мэтээр сайн ялгаж сурдаг гэнэ шүү.

8. Арьс арчилгаандаа анхаарал хандуулна

Мэдээж хүн бүр л арьсандаа анхаарахыг эрмэлздэг. Гэхдээ Солонгосчуудын хувьд арьсаа толигор, гялалзсан байлгах нь маш чухал учраас арьсандаа маш их анхаардаг. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр бусад нь ч мөн анхаарч эхэлдэг.

9.    Халуун ногоотой хоол 
Та халуун ногоотой хоолонд дургүй байсан ч тэнд амьдарвал идэхээс аргагүй болно. Учир нь тэдний хоолыг халуун ногоогүйгээр хэрхэн төсөөлөх билээ.

#Korea