“13 Reasons Why” киноны 3-р бүлэг гарна


Э.Цовоо | YOLO.MN
2018-06-08

Өсвөр насны залуусын тухай  зориулсан, “Netflix” –ын албан ёсны цуврал “Thirteen Reasons Why” буюу “Яагаад гэдгийн 13 шалтгаан” киноны маань 2-р бүлэг саяхан үзэгчдийн хүртээл болсон билээ. Олны дунд алдартай байгаа уг цувралын маань шүтэн бишрэгчид цөөнгүй олон. Тэдгээр шүтэн бишрэгчдэд кино албаны зүгээс гэнэтийн бэлэг бэлдсэн бололтой.

Ирэх онд буюу 2019 онд уг цувралын 3-р бүлэг албан ёсоор цацагдах ажээ. Харин киноны гол дүр болох Ханна Бакер (Hannah Baker) нь энэхүү цувралд ахин тоглохгүй бөгөөд түүний дүр 2-р улирлаар дуусаж байгаа гэнэ. Киноны хамгийн чухал дүр Ханна Бакер байхгүйгээр энэхүү кино цааш хэрхэн үргэлжлэх нь үзэгчдийг бага зэрэг гайхшруулаад байгаа юм. 

Одоо бид хүлээх л үлдлээ...

 






#13ReasonsWhy #TVSerial #Netflix