Амралтын өдрүүдээр ХААНА, ЮУ болох вэ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-02

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд болох 03-р сарын 03, 04-нд хүүхэд залуус хамрагдаж болох үйл явдлуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Жич: Өсвөр үеийнхэн, залуус оролцох боломжтойг түүвэрлэв. Үйл явдлуудын холбоос дээр дарахад фэйсбүүк эвент рүү орно.

-ҮЙЛ ЯВДАЛ-

"Маргаашийн Манлайлал - 2"

Хэзээ: 03-р сарын 04-нд 11:00 цагаас
Хаана: Тусгаар Тогтнолын Ордон
Дэлгэрэнгүй: "ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭЕ" уриан дор "Маргаашийн Манлайлал-2" фестиваль 3-р сарын 4-нд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь:
Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж буй Монгол улсын төлөөлөл болсон амжилттай яваа илтгэгч нар өөрийн мэдлэг, туршлага, үнэт зөвлөгөөгөө бидэнтэй хуваалцах юм.

Мөн салбар салбарын төлөөлөгчдийн ажилтанд хүрсэн замнал болон өдөр тутмын зөв дадал зуршил, тулгарч байсан бэрхшээл, алдаа онооноос суралцах боломжийг олгосон ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.

Хамтдаа санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, эргэх холбоотой манлайллын давлагааг бий болгоцгооё!
Тасалбар: 20000₮


Японд суралдцах талаарх уулзалт, семинар

Хэзээ: 03-р сарын 03-нд 15:00 цагаас
Хаана: Монгол-Японы төв
Дэлгэрэнгүй: Монгол-Японы төв нь Япон улсын элчин сайдын яамтай хамтран 3-р сарын 3-ны өдөр "Японд суралцах талаарх уулзалт семинар" зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинар нь "Сайн судалсны үндсэн дээр Японд суралцацгаая" гэсэн сэдвийн доор явагдах бөгөөд Япон улсад суралцах тухай илүү бодитой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Семинар нь засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, хувийн зардлаар их сургууль болон хэлний бэлтгэлд хэрхэн суралцах талаар үндсэн ойлголтуудыг өгөхөөс гадна японд төгссөн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцах болно.

Тасалбар: Үнэ төлбөргүй


Суралцах төлөвлөгөө хэрхэн бичих вэ?

Хэзээ: 03-р сарын 03-нд 14:00 цагаас
Хаана: "Mandarin" Хятад хэлний сургалтын төв
Дэлгэрэнгүй: Тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай материалуудын дунд СУРАЛЦАХ ТӨЛӨВЛӨГӨӨ хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Харин суралцах төлөвлөгөөгөө хараахан бичиж амжаагүй эсвэл хэрхэн зөв бөгөөд оновчтой бичих талаар сайн мэдэхгүй байна уу?

2018.03.03-ны өдрийн 14:00 цагаас Мандарин хятад хэлний сургалтын төв дээр "Суралцах төлөвлөгөө хэрхэн бичих вэ?" сэдэвтэй лекц уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Тасалбар: 5000₮



Aim4R Bachka бүжгийн сургалт

Хэзээ: 03-р сарын 03-нд 15:00 цагаас
Хаана: Max Mall Их дэлгүүрийн 5-р давхарт Aim4R продакшн
Дэлгэрэнгүй: Шинэ сарын элсэлтээ авч эхэлж байна. Анги 35 хүнээр дүүрдэг тул та бүртгэлээ дараах байдлаар хийгээрэй.

1. Aim4R Bachka гэсэн PAGE рүү Овог, нэр, Утасны дугаараа бичиж бүртгүүлнэ.
2. Хариуг нь бид удахгүй илгээж бусад заавруудыг хэлж өгнө.


ОУБ-ын байгууллагад ажиллах боломж

Хэзээ: 03-р сарын 03-нд 11:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэхүү арга хэмжээ нь олон улсын байгууллагуудад орж ажиллах хүсэл, сонирхолтой оюутан, залууст зориулагдсан.
Бидний урилгаар НҮБ болон олон улсын хөгжлийн агентлагуудад ажилладаг Монгол залуус ирж яриа өрнүүлж, зөвлөгөө өгч, та бүхний асуултанд хариулна.

Тасалбар: 8000₮


Яриа сонсголын чадвараа хөгжүүлцгээе

Хэзээ: 03-р сарын 03-нд 14:00 цагаас
Хаана: Ziferblat Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд чөлөөт цагаа боловсролдоо зориулдаг залуус болон Англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй, яриа болон сонсголын чадварыг хөгжүүлье гэсэн хүн бүрт манай клубын үүд хаалга эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, бүгдэд нь нээлттэй.

Тасалбар: 5000₮


-ТОГЛОЛТ-

П.И.Чайковский "Хунт нуур"

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2018.03.04-нд 17:00 цагаас
Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 minutes
Насны ангилал: 7+
Тасалбарын үнэ: 30,000 ₮, 20,000 ₮, 10,000
Дэлгэрэнгүй: "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.


-КИНО-

Black Panther

Африкийн алс гүнд орших өндөр технологи хадгалсан Ваканда улсын хаан нас барснаар эхэлнэ. Түүний хүү Т'Чала өөрийн зүй ёсны хаан ширээг авахаар буцаж ирнэ. Хоёр тал хуйвалдаж Вакандаг сөнөөх гэж байх үед "Black Panther" нэрээр алдаршсан баатар C.I.A-ийн төлөөлөгч Эверет К.Росс, Дора Милажегийн гишүүдтэй хамтран Вакандаг дайнд ялагдахаас хамгаалж үйл явдал үргэлжилнэ.


Амьдрал МУСК

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн. Ухаан орсон цагаасаа л ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд эд хөрөнгө тансаг сайхан амьдралаас илүүтэйгээр ээжийн хайр үгүйлэгддэг байсан. Гэвч хайртай хүү нь ор сураггүй ойд төөрч алга болсон тэр л өдөр хүссэн бүгдээ авч амьдралд хайхрамжгүй ханддаг байсан Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино. Тэр хайсан зүйлээ олж авах болов уу?


Маш нууц 2: Байтаг богд

Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулав. 1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалын маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байлаа. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчын өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагын нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна.

Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдааны өмнө ирнэ. Эх орныхоо төлөө үүрэг даалгавар авсан манай тагнуулч хилийн цаана амь дүйсэн ажиллагааг идэвхтэй хийж онц чухал мэдээг ар талруугаа дамжуулж байлаа. Тэр тагнуулч бол чимээгүй эх оронч байлаа. Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд зориулав. "Мартаж болохгүй Түүх"


Сармагчны хаан 3

Тансан лам, болон түүний шавь нар зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг улсад саатаад цаашид зам хөөх арга үгүй мухардана. Бичин багш хүүхнүүдийн урхинаас хэрхэн гарах бол?


Солиот эх МУСК

1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.


Jumanji: Welcome to the jungle

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран насанд хүрсэн хүмүүс болоод ширэнгэн ойд очсон байна.

#Weekend #Event