Улс орнуудын ШИНЭ ЖИЛИЙН уламжлал


Шинэ жилийн баяр нь он тооллын цаглабарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм.

Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг. Тэгвэл зарим улс орон энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг болон он солигдох мөчид юу хийдэг уламжлалтай талаарх мэдээллийг хүргэе.smiley

НЬЮ ЙОРК ХОТ

Шинэ он солигдох мөч буюу 12-р сарын 31-нд Нью Йорк хотын ихэнх хүмүүс Таймс-Сквер (Times Square) цуглан хөгжилдөж яг 23:59 цагт Таймс-Скверын дээвэр дээрээс болор бөмбөлөг унагаадаг ажээ. Болор бөмбөлөгний газарт буух хугацаа 60 секунд нэг минут юм. Мөн тэд гэрийнхээ хойд талын хаалгыг онгойлгож хуучин ондоо "Баяртай" гэж хэлэн үдэж, урд талын хаалгаа онгойлгож шинэ ондоо "Сайн уу?" гэж хэлэн угтаж авдаг ажээ.


ЭНЭТХЭГ УЛС

Хамгийн олон соёл, иргэншил холилдсон Энэтхэг оронд шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг. Тэд шинэ жилийн баярыг жилд дөрвөөс илүү удаа тэмдэглэн өнгөрүүлдэг учир дэлхий дээрх хамгийн олон он тоололтой улсад тооцогддог гэнэ. Газар нутгийн байршлаасаа болж өөр өөр цагт хийдэг байна. Хамгийн сүүлд гэхэд 10-р сард шинэ жилээ хийдэг. Тэд тэр өдрөө өнгө өнгийн цэцгээр биеэ гоёж, томчууд нь жижиг чийдэн асааж тавьдаг байна.


БРАЗИЛ УЛС

Бразил улс шинэ оныг арай өөрөөр тэмдэглэдэг. Тэд баярын орой далайн бурхандаа мөргөж өөрийн үнэт зүйл, амттан, бэлэг дурсгалын зүйлүүдийг өргөл болгож өргөдөг. Жижиг завиар далайд гарч, шинэ ондоо хүсэх сэтгэлийн үгсээ шивнэн чин сэтгэлээсээ мөргөлийн ёслол үйлддэг байна.


ИТАЛИ УЛС

Тэд шинэ жилийн шөнө байшингийнхаа цонхоор хэрэггүй зүйл, хуучин эд хогшлоо гадагш гаргаж хаядаг заншилтай.


ИРАН УЛС

Иран улс шинэ жилээ 3-р сарын 21-нд тэмдэглэдэг.


КУБ УЛС

Баярын өдөр цонхоороо ус асгаж хүмүүсийг норгодог. Энэ нь шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай цэвэр цэмцгэр байхыг илтгэж байгаа ажээ.


МОНГОЛ УЛС

Шинэ он гаргахаас 2 долоо хоногийн (айл бүрийнх харилцан адилгүй) өмнө сүлд модоо засан гэр бүлдээ баярын халуун дулаан уур амьсгал оруулдаг. Албан газар, байгууллага хамт олноороо нэгдэн баярын цэнгүүн хийж шинэ жилээ урьдчилан тэмдэглэнэ.

Хийж дуусгаагүй төлөвлөгөө байвал тухайн ондоо багтаан дуусгаж шинэ оныхоо шинэ зорилго, шинэ төлөвлөгөөг шинэ дэвтэр дээрээ эхлэн гэр бүлээрээ баярын ширээ тойрон сууцгааж, дурсамж мөчүүдээ ярилцан цагийн зүүтэй уралдан оргилуун дарсаа буудуулж шинэ оноо хүлээн авч хуучин оноо үднэ.

#Nation #NewYear #Tradition