ВИДЕО: "A-Sound"-ийнхан тоглолтынхоо урилгыг нэгэн азтай бүсгүйд бэлэглэлээ


Сондор | YOLO.MN
2018-02-12

"A-Sound" хамтлагийн дуучин Тэмка, Чойжоо нар өөрсдийн биеэр нэгэн бүсгүйд тоглолтынхоо урилгыг бэлэглэлээ.

Хамтлагийн зүгээс хоёрдугаар сарын 14-нд Гэгээн Валентины өдөр болох "FOREVER" тоглолтондоо азтай нэг хүнийг урихаар "Намайг тоглолтондоо уриач"  уралдаан зарласан.

Ингээд ялагчийг өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд санамсаргүй аргаар шалгаруулахад Tselmeg Tseemee фэйсбүүк нэртэй бүсгүй ялагчаар тодорсон юм.

Харин тэрбээр дуучдаас өөрсдөөс нь урилгаа гардаж авна гэдгээ яахан мэдэх билээ...

#ASound #Concert #Gift