Жаваяа “THE FOUR” шоуны тайзнаа ЭРГЭН ИРЛЭЭ


М.Сэндэнхорол | YOLO.MN
2018-02-01

Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж буй  "The Four" шоунд 16 настай Жаваяа /Zhavia/ хэмээх авьяаслаг охин амжилттай оролцож  үзэгч шүүгчдийг алмайруулж чадсан юм. Саяхан түүнийг шоунаас хасагдахад үзэгч фенүүдийнх нь сэтгэл гонсойж байсан ч  удалгүй тэрээр шоундаа эргэн ирэхээр боллоо.

Жаваяа шоуны хамгийн залуухан оролцогч бөгөөд тус шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм. Тиймдээ ч шоунд эргэн ирэхээр болсон болов уу. 16-хан настай ч гэлээ өвөрмөц төрх, хүчирхэг хоолойгоороо залуусыг байлдан дагуулж буй хэрсүү охин Жаваяагийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

ЖАВАЯАГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

1. Жаваяагийн ээжийг Бобби Жо Блейк гэдэг. Жаваяагийн ээж бол түүний амьдралын томоохон хэсэг нь гэж тэрээр ярьдаг.

2. Жаваяа Вэрсэдди Калифорни мужийн Лос Анжелас хотод ээж хоёр эгчийн хамтаар амьдардаг. Тэрээр 2001 онд Калифорни хотноо 3-р сарын 6-нд төрсөн, загасны орд.

3. Тэрээр Томас Барсогийн эзэмшдэг "OC HIT factory" продакшнд харьяалагддаг ба бэлтгэл сургуулилтаа тэнд хийдэг.

4. Жаваяагийн нэрийн хуудас бол түүний дрийдлок үс нь юм. Мөн түүний ээж Бобби Жо Блейк дуучин байсан ба хожим нь Лос Анжеласт дрийдлок артистаар ажиллаж одоог хүртэл үйл  ажиллагаагаа явуулж байгаа юм.

5. Жаваяа Виз Халифа /Wiz Khalifa/, Пост Мелон  /Post Malone/ нараас урам зориг авдаг тухайгаа инстаграм хуудаснаа постолсон юм.

6. Хөгжим бол түүний амьдралын томоохон хэсэг бөгөөд тэрээр хараахан дуучин болоогүй байгаа ч гэсэн өөрийгөө дуучин хэмээн боддог тухайгаа дурдаж байсан удаатай бөгөөд дууныхаа үгийг өөрөө бичдэг. Жаваяа R&B болон сүнслэг сэтгэлээсээ дуулдаг төрлийн залуу уран бүтээлч юм. Тэрбээр одоогоор ямар ч дуу гаргаагүй байгаа юм. Мөн "OC HIT factory"-д дуулсан дуунууддаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг гэнэ.

7. Жаваяа гэрэл зурагт дуртай.

8. Тэр ээжийгээ том сайхан байшинд амьдруулахыг мөрөөддөг ба үүний төлөө мөрөөдлөө биелүүлж чадахуйц хэмжээнд хүртлээ хангалттай байхыг хүсдэг.

9. Жаваяагийн өрсөлдөгч болох Эланейсийг-шоуны шүүгч DJ Халидийн "LOCATION" буюу БАЙРШИЛ дууг амжилттай дуулж ялсан билээ.

Мөн тус шоу өдгөө 5 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын "Fox" телевизээр гарч байгаа аж. Шоуны шүүгчээр Шон Жон буюу реппэр Пи Диди, дуучин Меган Трейнер, Чарли Уолк, DJ Халед нар ажиллаж байгаа бол "Black Eyed Peas" хамтлагийн дуучин Ферги хөтөлж байгаа юм.

Тус шоуны бичлэгүүдийг ЭНД дарж үзээрэй.

Түүний шоунаас хасагдаж буй үеийн бичлэг:

/Гэхдээ тэрээр шоунд эргэн ирсэн билээ/



Түүний ээж Бобби Жо Блейк Жаваяагийн хамт

Түүний ээж Бобби Жо Блейк Жаваяагийн хамт




#TheFour #Zhavia #Show