"The Wasabies" хамтлаг ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ хүүхдүүдийн төлөө ажиллана


О.Дорж | YOLO.MN
2020-08-18

"The Wasabies" хамтлагийн охид дауны хам шинжтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулах үүднээс өөрсдийн комик номыг гаргахаар Монголын Дауны холбоо болон "НепкоКидс" хэвлэлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Гэрэл зургийг: Н. Батбаяр /Монцамэ/

Номын зохиолыг 18-24 насны зохиолч охид тус хамтлагийн гишүүдтэй хамтран бичсэн аж. Комик ном ирэх есдүгээр сараас эхлэн уншигчдын гар дээр ирэх бөгөөд номын нийт борлуулалтын 3 хувь нь Монголын дауны холбоонд харьяалагдах хүмүүст мөнгөн тусламж болон очих юм. 

Ингээд "The Wasabies" хамтлагийн гишүүн Э. Буяндулам /Буяка/-тай товч ярилцсаныг хүлээн авна уу. 

YOLOАнх өөрсдийн гэсэн комик ном гаргах саналыг хэрхэн хүлээн авсан бэ? 

- Бид хамтлагаараа "Babu&Vinzo Үнэ цэнийн эрэлд" видкастад оролцохдоо анх энэ санааг хүлээн авч байсан. 

YOLOХувь хүний хувьд нийгэм дауны хам шинжтэй болоод бусад тусгай хэрэгцээт хүмүүсийг хэрхэн хүлээж авах ёстой гэж боддог вэ? 

- Манай өнөөгийн нийгмийн хамгийн буруу чиг хандлагуудын нэг бол дауны хам шинжийг өвчин гэж хүлээж авдаг явдал. Тиймээс энэ нь өвчин биш гэдгийг бусдад зөвөөр ойлгуулахыг хүсэж байна. Дауны хам шинжтэй, тусгай хэрэгцээтэй гээд өөрөөс нь "өөр" хүмүүсийг гадуурхах үзэл байсаар байгаа болохоор л бид тэднийг олон нийтэд зөвөөр ойлгуулах, найзалж нөхөрлөх боломжтой хүмүүс гэж харуулахыг хүсэж байгаа юм. 

#The Wasabies #Комик ном