Б.Шижирбат 4-рт орж, "аймшгийн" Риана ялагч боллоо


Сондор | YOLO.MN
2017-12-15

"Авьяаслаг Азичууд" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат энэ удаад хараахан ялагч болж чадсангүй.

Харин тус тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн үзүүлбэрээрээ алдартай илбэчин Гэгээн Риана тодорлоо.

Гэгээн Рианагийн финалын шатны үзүүлбэр

Б.Шижирбат Филлиппин, Индонез, Киргизстан, Малайз, Тайвань зэрэг улсын найман оролцогчтой өрсөлдөж дөрөвдүгээр байранд орлоо.

Б.Шижирбатын финалын үзүүлбэр

Тэмцээний дүнг танилцуулахад Angela July, Feng E, Urban  бүжгийн хамтлаг эхний ээлжинд хасагдлаа. Дараа нь ADEM  бүжгийн хамтлаг болон Sobhi Shaker нар хасагдлаа. Тэдний араас Б.Шижирбат, битбоксчин Нейл Рей Гарсиа Лэйнс нар мөн тэмцээнийг орхилоо.

Финалын шатанд шүүгч Анггүн, Дэвид Фостер, Жэй Парк нар ая дуугаа өргөн барилаа.

Шилдэг хоёр оролцогч болох аймшгийн үзүүлбэр үзүүлдэг Sacred Riana болон бүжгийн DMX Comvalenoz  хамтлаг тайзнаа үзүүлбэрээ үзүүллээ.

#Asia’sGot Talent 2017 #Contotrionist