Цахилгаан дугуй, скүүтэрийн 2460 зогсоолыг хийж эхэлжээ


Сондор | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнгөрсөн зургаадугаар сард Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүстэй уулзсан.

Уулзалтаар Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон юм.

Энэ хүрээнд өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.

#Scooter #Moped #EcoBike