IELTS шалгалтад бэлдэх гэж буй хэн бүхэнд хүргэх ЗӨВЛӨГӨӨ


Ө.Түмэндарь | YOLO.MN
2017-11-13

IELTS гэж юу вэ?
International English language testing system (IELTS) дэлхийн англи хэлтнүүдийн хувьд хэлний чадвар, түвшингээ тодорхойлдог хамгийн том шалгалтуудын нэг юм. Европ болон Австралийн их дээд сургуулиудад элсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн мөн амьдрах, ажиллах тохиолдолд энэ шалгалтыг өгсөн байх шаардлагатай.

IELTS-д хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?

Шалгалтад бэлдэх:

Шалгалтад орохын өмнө сайтар бэлтгэх нь хүн бүрт чухал. Хамгийн чухал нь шалгалтад бэлтгэх дасгалуудыг хийхдээ яг шалгалт өгч байгаатай адилаар цагт нь багтааж хийхэд анхаар! Тэгэхээр эхлээд сэтгэл санаагаа бэлдэх, дараа нь төлөвлөгөө гаргах, эцэст нь хийж эхлэх гэсэн дараах дарааллаар шалгалтдаа бэлдэцгээе.

 

 


Сэтгэл санаагаа бэлдэх:

Маш том хэмжээний шалгалтанд бэлдэж эхлэх гэж байгаа  аль эсвэл бэлдээд эхэлсэн ч нэг л үр дүнгүй хаанаас эхлэхээ, яах хийхээ мэдэхгүй шантрах зорилгоосоо няцах үе зөндөө тулгарна. Тиймээс сэтгэл санаа бол хамгийн чухал гол нь бэлдэх явцдаа бүх юмаа төлөвлөөд түүнийхээ дагуу хийвэл шантрах зүйлгүй эцсийг нь үзэх болно. Хичээн байж хөлсөө дуслуулж хүрсэн зүйл хамгийн амттай гэдэг дээ.

 


Төлөвлөгөө гаргах:

Юуны түрүүнд юунд зориулж өгөх гэж байгаагаа тодорхойл. Ихэнх нь тэтгэлэгт хамрагдахын тулд өгдөг тиймээс өндөр оноо авна гэж зорих хэрэгтэй. Хэлний чинь түвшин анхан, дунд, ахисанаасаа хамаарч бэлдэх хугацаа өөр байна.  Хамгийн өндөр оноо 9 тэгэхээр хэр өгснөөсөө хамарч 1-9 онооны хооронд үнэлэгдэнэ гэсэн үг. IELTS нь бичих, унших, сонсох, ярих гэсэн үндсэн 4 хэсэгтэй тус бүр авсан онооны нийлбэр дундажлагдан оноо гарна.

Эхлээд бэлдэж эхлэх өдрөөс өгөх хүртэлх хугацаагаа тооцоолоод тэр хугацаандаа цагийн хувиарлалт хий. Ингэхдээ өдөрт хичээл ажлаа амжуулаад үлдсэн цагтаа хийх биш өдөрт тогтмол хийх цаг гарга 4-5 хийхэд хангалттай дунд нь тархиа амрааж завсарлага ав нэг өдөр удаан бэлдээд дараа нь амарч ер болохгүй гэдгийг сана.

Цаас гаргаад жишээ нь: Эхний өдөр унших, 2 дахь өдөр сонсгол гэх мэт 7 хоног бүрийн төлөвлөгөө гаргаад амралтын өдөр өөрөө өөрөөсөө шалгалт ав хэр ахицтай байгаагаа хараад дүгнэлд хийх зарчмаар ажилла. Заавал ширээнийхээ ард гэлгүйгээр сонирхолтой арга барилаар хийвэл илүү үр дүнтэй автобусанд явж байхдаа чихэвчээрээ сонсголоо сайжруулах гэх мэт. Төлөвлөгөөгөө хэр сайн гаргана төдий чинээ л шалгалтанд гаргах амжилт өндөр байна шүү.


Бэлдэж эхлэх:

Бэлтгэл төлөвлөгөөнийхөө ард гарсан бол одоо бэлдэж эхлэх л үлдлээ. 

1. БИЧИХ
Энэ хэсэгт ярих шалгалтыг бичих дасгалтай хамт бэлтгэж болно. Учир нь ярилцлагад асууж ярилцаж буй сэдэв болон бичих даалгаврын сэдэв ихэвчлэн нэг ижил байдаг тохиолдол зөндөө. Хугацаандаа амжуулж оновчтой зөв арга барилаар эссээгээ бичих ёстой байтал  шалгалтын явцад сандарч цагтаа баригдаж бичвэл оноо л багасана тиймээс эсээ бичих дадлыг сайн хийх хэрэгтэй. Үгийн баялаг өгүүбэрийн бүтэц дээр анхаарч ажил. Үг сонголтон дээрээ энгийн үг биш академик түвшний үг хэрэглэвэл илүү оноо авна жишээ нь: and-furthermore, for example-on the other hand гэх үгсээр орлуул.  Дараах сайтуудаас бичих дадлаа сайжруулаарай.

www.thesaurus.com ижил утгатай үгийн толь бичиг
https://ufile.io/wtwiz/ академик түвшний шинэ үгс татаж авах холбоос
http://ieltsmaterial.com/writing/writing-task-2/ өндөр оноо авсан эссэнүүдийн түүвэр
testbig.com энэ сайт дээр бүртгүүлээд эсээнийхээ дүрмийн алдаа болон бусад зүйлсээ машинаар шалгуулах боломжтой.

2. УНШИХ
Унших тестний бүлэг болгоны эхний өгүүлбэртээ тухайн бүлэгт юу бичигдсэн байгаа талаар хэлэх бол эхийн эхний бүлэгт тухайн эхэд юу бичигдсэн байгааг дурьдаад, сүүлийн бүлэгт тухайн эхэд юуны талаар бичсэнийг базаж бичдэг. Заавал бүгдийг ойлгох гэж хичээх хэрэггүй тэгвэл цаг алдана асуултанд юу ирсэн түүгээрээ хөөн ухаж ойлговол үр дүнтэй. Унших дадлаа англи хэл дээрх ном, сонин, сэтгүүл уншиж сайжруулах зөв арга. Унших хурд, үгийн баялаг сайжирна.

Peter Pan -  Татах
Thirteen Reasons Why - Татах
The Outsiders - Татах
The House On Mango Street - Татах
toefl.kmf.com- reading сайжруулах дасгалууд

3. СОНСОХ
Сонсох хэсэгт шалгалтын кассет нэг л удаа тоглогдоно. Тийм учраас сонсож байх зуураа хариултаа бөглөөд байх хэрэгтэй болно. Гэвч шалгалтын төгсгөлд хүмүүсд 10 минутыг бөглөсөн хариултаа шалгалтын хариултын хуудас руу буулгах хугацаа өгөгддөг. Cambridge IELTS номыг хамгийн сайн ном гэж бэлдсэн хүмүүс туршлагаасаа хуваалцсан байдаг. Өөр нэг арга бол дуу байнга сонсох.

Поп дуунуудыг голчилж сонсох хэрэгтэй. Ялангуяа Английн (Их Британи улс) дуучдын дууны үг нь амархан чихэнд тогтдог бас дууны үгнүүдийг уншаад юу гэж байгааг ойлгоход амархан байдаг. Boyzone, Westlife, Spice Girls, Adele, Leona Lewis, Sam smith, Beatles, Seal, Robbie Williams, Take That, Five, Blue, Amy Whinehouse гэх мэт Их Британиас гаралтай маш олон хамтлаг дуучид байгаа. Америк дуунууд хэрэггүй.

4. ЯРИХ  
Хамгийн сүүлд ярианы шалгалтанд орно. Speaking нийт гурван хэсэгтэй. Эхний хэсэгт ойр зуурын зүйлс ярилцана. Мэргэжил, англи хэл хир удаан сурж байгаа гэх мэт. IELTS-н талаарх судалгааны ном уншиж байхад шалгагчдын нилээн их хувь нь энэ хэсэгт хир байгаагаас хамаарч оноогоо тавьдаг. Тэд  авч болох оноог тэмдэглэчихээд дараагийн хэсэгт тэр оноондоо хүрэхээр эсвэл тэр онооноос илүү оноо авах чадвартай байна уу гэж шалгадаг гэж ойлгоход болно.

Ярьж байх явцдаа дэлгэрүүлж хэлэхдээ Why, when, where, how, who гэх асуултанд хариулагдах байдлаар өгүүлбэр хэлэхэд болно. Speaking club-уудад хамрагдан ярианы чадвараа нэмэгдүүлэх мөн эргэн тойрон найз нөхөдтэйгөө англиар ярихыг эрмэлз. Golden compass English studio хагас сайн болгонд IELTS-жишиг шалгалт авагддаг тул өөрийгөө сориод ямар түвшинд байгаагаа мэдэх боломжтой.

Эцэст нь зөвлөхөд ширээгээ болон сурах орчноо эмх цэгцтэй цэвэрхэн байлгавал сурахад илүү тааламжтай тухтай байна мөн өнгө өнгийн наадаг цаас дуртай үзэг, тодруулагч, гоё тэмдэглэлийн дэвтэр гэх мэт сурахад ашиглах эд зүйлсээ шинэлэг байлгавал хичээллэх сонирхолыг нэмэгдүүлдэг сэтгэл зүйн нэг арга юм.  Амжилт хүсье!

#IELTS #Advice