Хүнд хэрхэн итгэл төрүүлэх вэ?


Аска | YOLO.MN
2017-09-25

Бид хүнтэй харьцаж байхдаа тухайн хүндээ хэрхэн итгэл төрүүлэх тал дээр төдийлөн туршлагатай байж чаддаггүй. Зарим тохиолдлуудад эсрэгээр нь ойлгох буюу буруу ойлголт төрүүлэх эрсдэлд ч орсоор байдаг.

Бид энэ удаад хэрхэн өөрийгөө зөвөөр ойлгуулж хүнд өөрийн хэлсэн зүйлүүддээ итгүүлэх нэгэн аргыг толилуулах гэж байна.

Энгийн мэт боловч асуудлын цөм нь нүдэнд байдаг байна. Бид хүнтэй харьцаж байхдаа нүдээ төдийлөн удирдаж чаддаггүй билээ. Гэсэн хэдий ч хэдэн удаа дасгал сургуулилт хийснээр нүднийхээ хүүхэн харааг удирдаж болдог гэдгийг та бүхэн мэдэх болно. Үүний тулд өөрийгөө харанхуй тасалгаанд байна хэмээн төсөөлөн бодоход л хангалттай.

Хүүхэн хараа өргөссөн тохиолдолд тухайн хүн танд итгэх итгэл нь төрж нууцаасаа хуваалцах, бүр цаашлаад бизнесийн салбарт амжилт гаргахад ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх болно.

Хүүхэн хараа томрох үед хүн далд ухамсартаа эсрэг талынхаа хүндээ итгэх итгэл төрдөг гэсэн маш сонирхолтой нэгэн судалгааны дүн байдаг байна. Хүүхэн хараа жижиг байх нь хүн танд итгэхгүй байх бас нэгэн шалтгаан болж өгдөг байна.

#People #Infuse