

Good Data Corporation-ийн гаргадаг долоо хоног тутмын чансаагаар "The East Palace" хоёр дахь долоо хоног дараалан хамгийн их шуугиан тарьсан драмаар шалгарсан байна.
"The East Palace" зөвхөн драмын жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй, хамгийн их анхаарал татсан драмын жүжигчдийн жагсаалтад ч амжилттай багтжээ. Гол дүрийн жүжигчин Нам Жү Хёг 2-т, Ро Юн Со 6-д бичигдсэн байна.
Харин жүжигчдийн жагсаалтын 1-р байрыг "Agent Kim Reactivated" драмын гол дүрийн жүжигчин Со Жи Соп эзэлжээ. Тус драм энэ долоо хоногийн драмын жагсаалтын 2-р байраа хадгалсан байна.
Мөн "Agent Kim Reactivated" жүжигчдийн жагсаалтын эхний 10-т нийт дөрвөн жүжигчнээ багтаажээ. Үүнд:
Юн Гён Хо – 5-р байр
Жү Сан Үг – 8-р байр
Чой Дэ Хүн – 9-р байр
Disney+ платформын "A Shop for Killers 2" болон гол дүрийн жүжигчин И Дун Үг тус тус хоёр жагсаалтын 3-р байрт орсон байна.
Энэ долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан шилдэг 10 драм:
Энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан шилдэг 10 драмын жүжигчин:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!