Coachella 2019: Жастин Бибер шинэ цомог гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-04-23

“Coachella 2019” наадамд Арианагийн урилгаар Жастин Бибер тайзан дээр гарсан нь санаанд оромгүй үйл явдал болжээ.

Жастин тайзан дээр гарч “Sorry” дуугаа дуулсан байна.

 Тэрээр “Яг үнэндээ өнөөдөр юу өмсөх, тайзан дээр гараад юу хийх талаараа мэдэхгүй байлаа. Хоёр жилийн дараа л тайзан дээр гарч ирж байна.   Би “тайзан дээр зогсдог” өөрийгөө эргүүлэн авчрах болно. Та нар миний юу яриад байгааг мэдэж байгаа байх.   Маш их баярлалаа. Тун удахгүй шинэ цомогтой уулзацгаая” гэжээ.

Харин Ариана “Энэ бүхэн төлөвлөгдөөгүй байсан ч баярлалаа, Жастин.  Бид чамд хайртай шүү” гэсэн байна.

Жастин 2017 оноос хойш тайзан дээр гараагүй бөгөөд энэ нь түүний 2 жилийн дараах анхны тайз болж байгаа юм.

#Justin_Bieber