Жүжигчин Ким Го Ины Дэсан шагнал маргааны сэдэв болов

Жүжигчин Ким Го Ын тав дахь удаагийн "Blue Dragon Awards"-аас тухайн үдшийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Дэсан (Daesang)-ийг хүртсэн.
Ким Го Ын энэ удаагийн шагналыг гурван томоохон драмад богино хугацаанд гол дүр бүтээсэн амжилтаараа хүртжээ.
Тэрээр "You and Everything Else", "The Price of Confession", "Yumi's Cells 3" зэрэг бүтээлүүдэд тоглож, дүрүүдийг чадварлаг амилуулсан юм. Олон үзэгчийн хувьд эдгээр дүрүүд хоорондоо огт адилгүй өөр өөр өнгө төрхтэй байсан нь түүнийг хамгийн өндөр шагналын эзэн болоход хангалттай үндэслэл гэж үзжээ.
Гэвч шагналын албан ёсны тайлбар олон нийтийн дунд санал зөрөлдөөн үүсгэв.
"Дэсан шагналыг Ким Го Ынд гардууллаа. Тэрээр нэг улиралд "You and Everything Else", "The Price of Confession", "Yumi's Cells 3" зэрэг томоохон цувралуудад тоглож, бүтээл бүртээ тэс өөр дүрийг чадварлаг бүтээсэн бөгөөд гурван төслийг бүгдийг нь амжилтад хүргэхэд хувь нэмэр оруулсан.
Тэрээр эрэгтэй, эмэгтэй жүжигчид болон бүтээлүүдийг хамарсан шагналын түүхэнд урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоосон. Ким Го Ын стриминг салбарын хөгжлийг урагшлуулсан хувь нэмрийг нь үнэлэх ёстой гэсэн санал олон байсан тул түүнийг маргаангүйгээр Дэсан шагналын эзнээр тодрууллаа.
Blue Dragon Awards
Энэхүү тайлбарын эхний хэсгийг олон нийт сайшаасан байна. Шагналын эцсийн үр дүнтэй санал нийлэхгүй байсан хүмүүс хүртэл Ким Го Ын богино хугацаанд гурван өөр дүрийг өндөр түвшинд бүтээснийг хүлээн зөвшөөрчээ.

Харин хамгийн их маргаан дагуулсан хэсэг нь "бүхэл бүтэн стриминг салбарыг хөгжүүлсэн" гэх өгүүлбэр байв.
Зарим хэрэглэгч энэ үгийг хэтрүүлэг гэж үзжээ. Тэдний бодлоор хэд хэдэн том төсөлд амжилттай тоглосон нь жүжигчний чадварыг харуулж болох ч энэ нь бүхэл бүтэн стириминг салбарыг өөрчилсөн гэсэн үг биш аж.
Нэгэн хэрэглэгч энэ тайлбарыг Squid Game-ийн үзүүлсэн нөлөөтэй харьцуулан, дэлхийн OTT зах зээлийг бодитоор өөрчилсөн бүтээлд л ийм тодорхойлолт тохирно гэж бичжээ.
Сэтгэгдлүүд:
- Хэрэв хэн нэгэн OTT экосистемийг хөгжүүлсэн гэж хэлэх гэж байгаа бол Squid Game шиг хэмжээний нөлөө үзүүлсэн байх ёстой. Зүгээр л олон төсөлд тоглосон болохоор нь ингэж хэлж болохгүй.
- Би тэр гурван бүтээлээс хоёрыг нь үзсэн. Хоёуланд нь гайхалтай тоглосон. Дүрүүд нь ч огт өөр байсан. Энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй.
- Ким Го Ын Дэсан авах нь гарцаагүй зөв байсан.
- Гурван бүтээлийн хоёрыг нь бараг амжилтгүй болсон гэж хэлж болохоор байхад OTT экосистемийг хөгжүүлсэн гэж яаж хэлж байгаа юм бэ? Энэ тайлбар үнэхээр утгагүй.
- "You and Everything Else, The Price of Confession хоёрт үнэхээр биширсэн. Карьерынхаа хамгийн оргил үедээ явж байгаа юм шиг санагдсан. Баяр хүргэе."
- Гурван бүтээлд бүгдэд нь гайхалтай тоглосон. Ийм богино хугацаанд ийм өөр дүрүүдийг амжилттай бүтээнэ гэдэг үнэхээр гайхалтай.
- Олон төсөлд тоглосон болохоор шагнал авсан гэж хүмүүс яриад байх юм. Гол нь олон өөр дүрийг маш өндөр түвшинд бүтээсэнд байгаа.