

BTS хамтлаг удахгүй гарах “Arirang” шинэ цомгийнхоо анимэйшн трэйлэрийг цацжээ. Энэ цомог нь Солонгосын үндэсний бахархал болсон ардын дуу болох “Arirang” хэрхэн алдартай болсон тухайг долоон залуугийн түүхэн аяллын дүрээр өгүүлжээ.
"Arirang" дууны анхны бичлэгүүдийн нэг нь 1896 онд Вашингтон хотод хийгдэж байсан гэдэг. Тийм ч учраас энэхүү дууг Arirang дууг сайн мэдэхгүй олон улсын сонсогчдод энэдууны соёл, гүн утга санааг илүү түгээн хуваалцахыг хүссэн гэж BigHit Music-ээс онцолж байлаа.

Бичлэг дээр долоо гишүүн хуучны граммофон(19-р зууны сүүл үед зохион бүтээгдсэн, дуу бичлэгийг сонсох зориулалттай хамгийн анхны төхөөрөмжүүдийн нэг) эргүүлж, Arirang аялгууг эгшиглүүлснээр эхэлдэг. Тэд Номхон далайг завиар гаталж буй нь энэхүү дуу өргөн хүрээнд түгсэнийг бэлгэджээ.
Түүхэн зураглал удалгүй орчин үеийн том тоглол болон хувирч BTS-ийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэгчдийн өмнө дуулж буй дүрс зураглалыг багтаасан байна.
3-р сарын 20-нд тус хамтлагийн 5 дахь цомог Arirang албан ёсоор цацагдан. Мөн 3-р сарын 21-нд Сөүл хотноо BTS хамтлагийн тоглолт болохоор товлогджээ.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!