
Монгол Улсад 50,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаарх заалт байгаа.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулиар 15 насанд хүрээгүй хүүхдээр ажил хийлгэхийг хориглодог. Зөвхөн эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хичээлдээ явж суралцахад нь саад болохгүй хөнгөн ажлыг тодорхой цагаар гүйцэтгүүлж болно гэсэн бий.
Гэвч зарим эцэг эх хүүхдээ “Ажил хийж сургана” гэх байдлаар хөдөлмөрийн насанд хүрээгүй байхад нь ажил эрхлүүлэх тохиолдол байдаг. Мөн хүүхдүүд өөрсдөө ч аав, ээж, асран хамгаалагчдадаа туслах зорилгоор бие даан шийдвэр гаргаж ажилд орох нь бий. Энэ нь хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлийг бий болгож буйг дараах комикоор сануулъя.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээллийн "Мөрөөдлийнхөө зүг" кампанит ажил хэрэгжиж байна.
#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Хүүхдийнмөрөөдлийгхамгаалъя
#Мэддэгмэдээлдэгбайя
#Хүүхдийнхөдөлмөрийнтэвчишгүйхэлбэрийгтасланзогсооё
#Тасланзогсооё
#Хянамгайбай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!