Гадаад хүүхдүүд Монголын түүх, соёл, Улаанбаатар хоттой танилцав


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Таван орны хүүхдүүд 7 хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй танилцав. 

Тайландын Хаант Улсын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Япон Улсын Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч Олон улсын сургагч солилцооны хөтөлбөрт хамрагдлаа. 

Хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлж, соёлын солилцоог өргөжүүлж, Монгол улсыг гадаадад сурталчлах, Улаанбаатар хот болон Бангкок, Хөх хот, Эрхүү, Намянжү, Мияаконожо хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой юм.

#мэдээ