BLACKPINK хамтлагийг сонсох дуртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-28

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, дуу зохиогч Justin Bieber-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад BLACKPINK хамтлагийг онцлон зарим сонирхолтой баримт, дууны утгуудаас хүргэж байна.

BLACKPINK  хамтлаг 2016 онд “Boombayah” дуугаараа урлагт хөл тавьж, дебютээ хийсэн.

Тэд бүх цаг үеийн бүхий л рекордыг эзэмшдэг.

Coachella наадамд оролцсон анхны эмэгтэй к-поп хамтлаг юм.

Тэд өөрсдийн баримтат кино, цуврал видео болон соло дуунуудтай томоохон охидын хамтлаг билээ.

Дууны утгуудаас:

Whistle

Хайрын тухай дуу. Олон залуус түүний араас гүйх ч зөвхөн өөрийнх нь зүрх, сэтгэлийг татсан хүнд л анхаарах охины түүх. Тэр залуу ч бусдын адил өөрийнх нь төлөө шүгэлдэж, харилцаа үүсгээсэй гэж хүсэж аж. Охин өөрийн зүрх сэтгэл, мэдрэмжээ хорилгүй нэг алхам урагшлахыг хүсэх болно. 

As If It’s Your Last

Гишүүн бүр дуундаа өөрсдийн хэв маяг, онцлогийг тусгаж өгсөн нь дууг онцгой болгож чадсан. Энэхүү дуу нь тус хамтлагийн эрэгтэй шүтэн бишрэгчдийн зүрх, сэтгэлийг татахуйц үгтэй дуу болсон гэж үздэг. 

DDU-DU DDU-DU

Цацагдсан даруйдаа л Billboard chart-ийг тэргүүлсэн дуу. К-попын салбарт бусдаас ялгарч гарч ирэх тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүмүүс эмэгтэйлэг дүр төрхөө илүү тодотгож, өөрийнхөөрөө байхын сайхныг сануулах болно. 

Pink Venom

Нэг жил арван сарын дараа олон нийтийн хүлээлтээр дүүрэн бүтсэн энэ дууны нэр “Ягаан хор”. Ягаан өнгөөр эмэгтэй хүнийг илэрхийлэх ба эмэгтэй хүн ягаан өнгө мэт зөөлөн, ялдам, эмэгтэйлэг, хөөрхөн байж болох ч хортой, аюултай ч байж болно гэх утгыг илэрхийлэх аж. Дууны ерөнхий концепт, дүрс өнгөлөг, дуу нь ч донтуулам  байсан нь интернэтийг байлдан дагуулж чадсан.

Shut Down

"Shut Down"дуунд Niccolò Paganini-гийн сонгодог хийлийн гоцлол "La campanella" аяыг хамтлагийн өвөрмөц хип төрхтэй хослуулан онцгой хэмнэлийг гаргажээ. Өөртөө итгэлтэй нэгний тухай өгүүлэх хачирхалтай дууны үг, дууны нэр нь сонсогчдыг донтуулам, сэтгэл татам байлаа. Мөн "Shut Down" дууны MV /бичлэг/ нь YG Entertainment-ын бүх цаг үеийн хамгийн өндөр төсөвтэй бүтсэн клип юм.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим