"Хэзээ нэгэн цагт аз жаргал гэж юу байдгийг мартах юм бол үүнийг дахин уншаарай"


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Дуучин Хва Са анхны бие даасан Хойд Америкийн аялан тоглолтоо амжилттай өндөрлүүлсний дараа ‘Singles’ сэтгүүлд ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа Хва Са гуравдугаар сард эхэлсэн Хойд Америкийн аялан тоглолтынхаа талаар дурсан ярьжээ. Тэрээр тайзан дээр дуулах дуртайгаа болон фенүүддээ талархдаг сэтгэлээ хуваалцсан юм.

Аяллын сүүлчийн оройг дурсан, “Би маш их аз жаргалтай байсан болохоор уйлсан” хэмээжээ. Мөн тухайн мөчийг өөртөө зориулан “Чи энэ удаа жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Өсөлтөд чинь баяр хүргэе. Хэзээ нэгэн цагт аз жаргал гэж юу байдгийг мартах юм бол үүнийг дахин уншаарай.” хэмээн бичсэн тухайгаа ярьсан байна.

Бие махбодын хувьд ядарч байсан ч бүжгийн бэлтгэл хүртэл “жаргалтай санагдсан” гэж хэлсэн бөгөөд одоо байгаа бүх зүйлдээ чин сэтгэлээсээ талархдаг болсноо онцолсон юм. “Учир нь энэ бүхэн үүрд үргэлжлэхгүй гэдгийг мэддэг болохоор би улам их талархдаг” гэжээ.

Хва Са одоо дараачийн тоглолтуудаа бэлдэж байна — наймдугаар сард Тайландад, аравдугаар сард Европт аялан тоглолт хийхээр төлөвлөж буй. 

 

#Hwa Sa