BTS 2027 оны "Grammy Awards"-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS хамтлаг 2027 оны 2-р сарын 7-нд болох 69 дэх удаагийн Grammy Awards-ын нэр дэвшигчийн шалгаруулалтад зориулж уран бүтээлүүдээ илгээхгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Хамтлагийн долоон гишүүн болох RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook нар өөрсдийн Instagram хаягуудаар ижил мэдэгдлийг нийтэлжээ.

“Бид энэ жил Grammy-ийн шалгаруулалтад бүтээлээ илгээхгүй байхаар шийдлээ. Бидний хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахгүй, яг байгаа хэвээр нь сонсож, хайрлаасай гэж хүсэж байна. Үргэлж бидний хажууд байсан ARMY болон бүх хүнд баярлалаа.” хэмээн бичсэн байна.

Энэхүү мэдэгдэл нь Recording Academy (Grammy Awards-ыг зохион байгуулдаг байгууллага) шинэ “Best Asian Pop Music Performance” буюу “Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэр” гэсэн шинэ төрөл бий болгосноо зарласнаас ердөө нэг сарын дараа гарч байна.

Академийн тайлбарт: “Энэ төрөл нь K-pop, J-pop, C-pop зэрэг Азийн зах зээлээс гаралтай эсвэл Азийн зах зээлд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн, Азийн нэг буюу хэд хэдэн хэлийг ашигласан поп хөгжмийн уран бүтээлийг үнэлнэ.” гэжээ.

BTS өмнө нь Grammy-д хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан.

Тухайлбал:

  • Best Pop Duo/Group Performance
  • Best Music Video

зэрэг төрөлд нэр дэвшсэн ч одоогоор Grammy-ийн цом хүртэж байгаагүй.

Ирэх жилийн Grammy-д BTS анхны ялалтаа авах магадлал өндөр гэж олон хүн хүлээж байсан билээ.

Эх сурвалж: Variety

#BTS #Grammy Awards