Цахим хаягтаа стори оруулахдаа 1-2 цагийн зайтай нийтлээрэй


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-10-02

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй хамтын ажиллагааны газар, Сургалт, судалгаа мэдээллийн төв хамтран өсвөр үеийнхний цахим хэрэглээний талаарх мэдлэг, хандлагыг судалжээ. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн 11-17 насны сурагчид болон эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын төлөөллөөс санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийсэн байна.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 43 хувь нь цахим орчинд садар самууныг сурталчилсан агуулга бүхий мэдээлэлтэй тааралдаж байсан гэж хариулжээ. Өсвөр насныхан нь аливаа зүйлийн үр дагавар нь ямар байхыг нягталж үзэлгүйгээр хийж үзэхийг эрмэлздэг ба сониуч байдлаар тэдгээр линкээр нэвтэрч хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болох эрсдэл өндөр байгааг “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал” судалгааны тайланд дурджээ.

Иймд АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж буй хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд “Цахим орчин ашигтай ч аюултай” агуулгын хүрээнд дараах контентыг бэлтгэн хүргэж байна.

Цахим орчин нь хүссэн мэдээллээ олж авах, сурч мэдэх зэргээр олон төрлийн ашигтай боловч  бас аюултай платформ юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгчид цахим орчныг "өгөөш" болгож байна. Ихэнх тохиолдолд хүн худалдаалагчид /зуучлагчид\ хохирогчдын итгэлийг өөрсдийнх тусламжтайгаар сайн хүн эсвэл “найз залуу”-гийн дүрд тоглон олж авдаг. Тиймээс өөрийн аюулгүй байдлыг эрхэмлэхийг сануулж дараах зөвлөгөөг хүргэж байна.  

#нийтлэл