
Өнгөрсөн долоо хоногт allkpop сайт дээр хамгийн их анхаарал татсан нийтлэлүүд болон өрнөсөн хэлэлцүүлгүүдийг хүргэж байна.
Энэ долоо хоногт NewJeans-тай холбоотой мэдээнүүд уншигчдын хамгийн их сонирхлыг татаж, хэлэлцүүлгийг тэргүүлсэн бол Red Velvet-ийн Wendy мөн олны анхаарлын төвд байлаа.

1. NewJeans "2026 Summer of NewJeans"-ийг танилцуулж, удаан хүлээлгэсэн эргэн ирэлтээ зарлалаа
NewJeans-ийн "2026 Summer of NewJeans" видео энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан контент болсон байна.
Уншигчид хамтлагийн шинэ мэдээллийг идэвхтэй дагаж, одоогийн бүрэлдэхүүн, Danielle яагаад видеонд оролцоогүй, мөн энэхүү видео нь NewJeans-ийн цаашдын үйл ажиллагаанд ямар утга учиртай байж болох талаар маш их хэлэлцжээ.

2. Red Velvet-ийн Wendy хэт туранхай харагдсан нь шүтэн бишрэгчдийн санааг зовоолоо
Wendy-ийн саяхны дүр төрх хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг байв.
Цахим орчинд тархсан зургуудыг харсан шүтэн бишрэгчид түүний эрүүл мэнд, биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

3. Дизайнер Пак Ши Ён NewJeans-ийн дөрвөн гишүүнтэй видеог шүүмжиллээ.
Дизайнер Пак Ши Ён NewJeans-ийн дөрвөн гишүүнтэйгээр хийсэн видеог шүүмжилсэн нь мөн олны анхаарлыг татжээ. Тэрээр:
"Өглөө сэрээд NewJeans шинэ видео гаргасныг үзлээ. Гэхдээ үнэхээр хуучин стилтэй, хэтэрхий хямдхан санагдлаа. Дөрвөн гишүүнтэй NewJeans гэж юу вэ? "Attack on Titan"-ыг "Attack" гэж дуудаж байгаагаас ялгаагүй. Авьяасгүй хүмүүс орж ирээд бүгдийг нь сүйтгэчихсэн юм шиг." гэжээ.
Энэ нийтлэл уншигчдын дунд уг төсөл, хамтлагийн өнөөгийн нөхцөл байдал болон дөрвөн гишүүнтэй видеоны талаар өргөн хүрээний маргаан өрнүүлэхэд хүргэсэн байна.
УНШИГЧДЫН ХАМГИЙН ИХ ХУВААЛЦСАН НИЙТЛЭЛҮҮД
Мөн драмын мэдээ, уран бүтээлчдийн амжилтыг хамгийн ихээр хуваалцжээ.
1. Со Жи Соб "Agent Kim Reactivated" драмын "киног хамгийн үзүүштэй болгож байгаа жүжигчин"-ээр нэрлэгдэв.

Со Жи Собын "Agent Kim Reactivated" драм дахь түүний тухай нийтлэл энэ долоо хоногт хамгийн олон удаа хуваалцагдсан байна.
2. BTS-ийн Жонгүг K-Brand Index-ийн 2026 оны эхний хагасын K-pop соло уран бүтээлчдийн чансааг тэргүүллээ.

Jungkook-ийн амжилтын тухай нийтлэл Facebook, X (Twitter), Instagram, Reddit зэрэг олон платформоор өргөн тархжээ.
3. Weekly allkpop: JENNIE, KATSEYE, BOL4 болон бусад

Өнгөрсөн долоо хоногт шинээр гарсан хамгийн онцлох K-pop дуу, цомог, клипүүдийг нэг дор танилцуулсан нийтлэлийг хамгийн их хуваалцжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!