

Залуу уран бүтээлч Грэйси Абрамс сүүлийн жилүүдэд хөгжмийн салбарт амжилттай яваа шинэ үеийн уран бүтээлчдийн нэг болоод байна. Тэйлор Свифт, Оливиа Родриго зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран аялан тоглолт хийж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа олон сая сонсогчийн хайрыг татсан тэрээр энэ удаад онцлууштай амжилтад хүржээ.
Грэйси Абрамсын гурав дахь цомог болох “Daughter From Hell” Billboard 200 цомгийн жагсаалтыг анх удаа тэргүүлж, эхний долоо хоногтоо 124 мянган нэгж цомгийн борлуулалт хийжээ. Тиймээс энэхүү цомог нь түүний карьерын анхны Billboard 200 №1 бүтээл болж байна.

Абрамс уг цомгийнхоо талаар өнгөрсөн тавдугаар сард анх зарлаж, эхний сингл болох “Hit the Wall” дуугаа сонсогчдод хүргэсэн юм. Түүний өмнөх цомог болох “The Secret of Us” нь Их Британи, Австрали, Нидерландын цомгийн жагсаалтыг тэргүүлж, Billboard 200-д хоёрдугаар байр хүртэл ахисан амжилттай байсан. Мөн энэхүү цомгийн дараа дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэн 2025 онд томоохон аренуудад тоглолтоо үргэлжлүүлжээ.
Саяхан Грэйси Абрамс “Look at My Life” нэртэй олон улсын шинэ аялан тоглолтоо зарласан бөгөөд нийт 64 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Аялан тоглолт энэ оны арванхоёрдугаар сард эхэлж, 2027 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсний дараа Европыг зорих байна.
Billboard 200 жагсаалтын эхний 5 байр
Грэйси Абрамсын араас Оливиа Родригогийн “You Seem Pretty Sad for a Girl So in Love” цомог хоёрдугаарт бичигдсэн бол дараах уран бүтээлчид шилдэг тавд багтжээ.
Мөн Drake-ийн Iceman зургаадугаарт бичигдсэн бол Future-ийн The Real Me өмнөх долоо хоногийн №1-ээс долоодугаар байр руу ухарчээ.
Харин Michael Jackson-ы домогт Thriller есдүгээр байрнаас наймдугаар байр руу ахисан бол Morgan Wallen-ийн One Thing at a Time аравдугаар байраа хадгалсан байна. Энэ долоо хоногийн хамгийн том өсөлтийг BTS үзүүлж “Arirang” цомог 26-р байрнаас 9-р байр хүртэл огцом урагшилжээ.
Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!