“Twenty five Twenty one” киногоороо танигдсан Choi Hyun Wook гэж хэн бэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-11-26

“Twenty five Twenty one”, “Weak hero class 1”, “Twinkling watermelon” зэрэг киногоороо олонд танигдан, үзэгчдээс багагүй сайшаалыг хүртээд буй залуу жүжигчин Choi Hyun Wook – тай танилцацгаая. 

Choi Hyun Wook нь 2002 оны нэгдүгээр сарын 30-нд Өмнөд Солонгост төржээ. Түүний өндөр 181см. 

Тэрээр 10 гаруй жил бейсболоор хичээллэсэн бөгөөд мэргэжлийн бейсболын тоглогч болох мөрөөдөлтэй байжээ. Гэвч тохойндоо гэмтэл аван, хагалгаанд орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь сайжраагүй тул мөрөөдлөө орхин жүжигчний мэргэжлийг сонгосон байна.

Хамгийн анх 2019 онд “Read Time Love” гэх вебдрамад тоглон жүжигчний гараа эхэлжээ. Ингээд түүний тоглосон кинонуудыг харцгаая. 

  • 2019 – 2020 онд “Read Time Love” вебдрама 
  • 2020 онд “Pop Out Boy” вебдрама 
  • 2021 онд “Taxi Driver”, “Racket Boys”, “Jirisan” кино 
  • 2022 онд “Twenty five Twenty one” кино /Киноныхоо дууг дуулсан/, “Weak Hero Class 1” вебдрама 
  • 2023 онд “D.P”, “High Cookie” вебдрама, “Twinkling Watermelon” кинонд дүр бүтээжээ.

2021 болон 2022 онд “Taxi Driver”, “Racket Boys” киногоороо “Шилдэг шинэ жүжигчин” шагналыг хүртэж байжээ. Харин 2023 онд “Weak Hero Class 1” киногоороо “Why not award” шагналыг хүртсэн юм. 

Мөн 2022 онд NewJeans хамтлагийн “Ditto” дууны клипэнд тоглож байжээ. 

Түүний инстаграмм хаяг @_choiiii__ 

 

 

#нийтлэл