Та үүнийг мэдэх үү? №5 Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд


Т.Мөнхжин | YOLO.MN
2018-12-27

Бид бүхэн он солигдох тэр л агшинд оргилуун дарсаа задлан, хүслээ шивнэн, мөн салют буудуулдаг. Гэвч дэлхий даяар орон орны хүмүүс өөрсдийн уламжлагдаж ирсэн заншлын дагуу хачирхалтай гэмээр зүйлс хийдэг байна. Ингээд шинэ жилийн баяраар бусад орнуудад мөрдөгддөг хачин жигтэй уламжлалаас сонирхуулъя.

1.ТАВАГ ХАГАЛАХ

Дани улсад шинэ жилээр хийдэг нэгэн сонирхолтой зан үйл байдаг. Хөрш айлуудынхаа үүдэнд таваг хагалан хаядаг ба энэ нь тухайн таваг хаясан айлд шинэ найз нөхөд ирэхийг бэлгэддэг гэнэ.

2.УСАН ҮЗЭМ ИДЭХ

Испани улсад 1850 аад оны тэртээгээс уламжлагдан ирсэн хачирхалтай зан үйл байдаг. Он гарах яг тэр мөчид 12 ширхэг усан үзэм идэн хүслээ шивнэдэг ба энэ нь аз авчрахыг бэлгэддэг.

3.108 УДАА ХОНХ ДУУГАРГАХ

Япон улсад он гарахын өмнөхөн буддын шашны сүм хийдийн хонхыг 108 удаа цохидог ажээ. Энэ нь бурхныг /Тошигами/ шинэ онд угтаж байгааг бэлгэдсэн зан үйл юм.

4.СОНГИНО ӨЛГӨХ

Шинэ он гарахын өмнөх өдөр үүдэндээ, хаалганыхаа орчим сонгино өлгөдөг уламжлал Грект тогтжээ. Энэ нь үр хүүхдүүддээ сайныг ерөөж байгаа утга агуулгатай.

5.ХАВРЫН НААДАМ

Хятад улсад шинэ жилийн баяраар хавар эхэлсэн ( Ли Чүн) хэмээн хаврын наадам болгон тэмдэглэдэг.

6.УРТ ГОЙМОН

Япон улсад шинэ оны баяраар маш урт гоймон иддэг ба энэ нь урт удаан амьдралыг илтгэдэг.

7.ШИНЭ ЖИЛИЙН БӨМБӨГ

Шинэ жилийн бөмбөг унагаах  ёслол нь харьцангуй сүүлд гарсан ба 1907 оноос эхлэн уламжлагджээ.  2018 онд Нью-Йорк хотод аварга том гэрэлтдэг кристалл бөмбөгийг унагасан юм.

8.УЛААН ДОТУУР ХУВЦАС

Итали улсад шинэ жилийн өдөр улаан өнгийн дотуур хувцас өмсдөг ба энэ нь аз авчирдаг хэмээн бэлгэддэг байна.

9.ӨНДӨГ

Эртний Персүүд шинэ оны өдөр бие биендээ өндөг бэлэглэдэг байсан нь үржил шим ихтэй байхыг бэлгэддэг бөгөөд зарим айл шилэн аквариумтай алтан загас баярын ширээндээ тавьдаг нь амьдралын бэлгэдэл гэнэ.

10.ХҮҮХЭЛДЭЙ

Колумб, Куба, Пуэрто Рикод “Ноён өнгөрсөн жил” хэмээн нэрлэгддэг хүүхэлдэй байдаг. Шинэ жилийн баяраар түүнийг өөрсдийн өмсөж байсан хуучин хувцсыг өмсүүлэн шатаадаг байна. Энэ нь хуучин онд болж өнгөрсөн муу муухай зүйл бүхнийг явуулж байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: factslegend.org

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Та үүнийг мэдэх үү? №1  нийтлэлийг ЭНД дарж хүлээн авч уншина уу.

Та үүнийг мэдэх үү? №2 нийтлэлийг ЭНД дарж хүлээн авч уншина уу.

Та үүнийг мэдэх үү? № 3 нийтлэлийг ЭНД дарж хүлээн авч уншина уу.

Та үүнийг мэдэх үү? №3 нийтлэлийг ЭНД дарж хүлээн авч уншина уу.

 

 

#ТаҮүнийгМэдэхҮү, #ШинэЖил