БИЕИЙН ТАМИР: Сагсан бөмбөг тоглох техник ба шүүгчийн дохионы утгыг сурцгаая


Б.Нямдарь | YOLO.MN
2021-01-25

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Өсөлтийн насандаа байгаа хүүхдүүд аливаа спортоор хичээллэх нь биеийн зөв хөгжилтэй болоход нь тустайгаас гадна, өсөлтөд ч эерэг нөлөөтэй. Тэр дундаа сагсан бөмбөгийн спорт нь хүүхдийн багаар ажиллах чадвар болон хурд, анхаарал төвлөрөлт, тооцоолох чадвар, өөртөө итгэлтэй байдлыг нэмдэг бол эрүүл мэндийн хувьд ясны бүтцийг (ялангуяа хөлийн) бат бөх болгож, дээр дурдсанчлан биеийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна илүүдэл жинтэй болохоос ч сэргийлдэг.

Тиймээс энэ удаад та бүхэнд econtent.edu.mn сайтад байршуулсан ЕБС-ийн интерактив жишиг шинэ хичээл болох 10-р ангийн "Биеийн тамир: Сагсан бөмбөг" хичээлийг санал болгож байна. 

Энэхүү интерактив жишиг хичээлээр дамжуулж хүүхэд сагсан бөмбөгийн мэдлэгийг авч, мэргэжлийн сагсан бөмбөгийн шүүгчийн дохионы утгыг сурах болно. 

Энэхүү интерактив жишиг хичээлийг хүүхэд монгол хэлнээс гадна казах, тува хэл дээр хийх боломжтой. ЕБС-ийн 10-р ангийн "Биеийн тамир: Сагсан бөмбөг" хичээлийг ЭНД дарж хийнэ үү. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал