

BLACKPINK-ийн Женнигийн шинэ сингл "Less than a Lover" цацагдсаны дараа дуунаас дутахгүй олны анхаарлыг татсан хүн бол клипний эрэгтэй гол дүр Nah Kai (На Кай) байлаа. Кино мэт зураглалтай энэхүү клипэнд Женнитэй хамтран тоглосон түүний тухай K-pop сонирхогчид төдийгүй олон улсын хэвлэлүүд ч онцолж эхэлжээ.
Nah Kai гэж хэн бэ?
Бүтэн нэр: Nah Kai (На Кай)
Төрсөн он: 2002
Нас: 24 (2026 оны байдлаар)
Төрсөн газар: Тайванийн Каошюн хот
Иргэншил: Тайвань
Өндөр: Ойролцоогоор 180 см
Мэргэжил: Загвар өмсөгч
Агентлаг: GRANbrew (Өмнөд Солонгос)
Instagram: @dornweirb
На Кай нь Тайваньд төрсөн ч Өмнөд Солонгост ажиллаж буй загвар өмсөгч бөгөөд минимал төрх, загварлаг имиджээрээ олны анхаарлыг татдаг. Тэрээр загварын брэндүүдийн сурталчилгаа, сэтгүүлийн зураг авалтад тогтмол оролцдог бөгөөд Азийн шинэ үеийн моделиудын нэгээр нэрлэгдэж байна.

Женнитэй хамтарсан анхны томоохон ажил
"Less than a Lover" клипэнд Женни, На Кай хоёр зуны богинохон хэрнээ мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээж буй хосын дүрийг бүтээдэг. Испанийн Жирона хотын үзэсгэлэнт гудамж, далайн эрэг, кафе, дарвуулт завин дээр өрнөх үйл явдал нь романтик кино мэт мэдрэмж төрүүлдэг ч төгсгөлд нь хайр дурлалын хэвшмэл төгсгөлийг сонгохгүйгээр, дууны нэр болох "Less than a Lover" буюу "Хайрт гэхэд дутуу" гэсэн санааг илэрхийлдэг.
Клипний тизерүүд цацагдаж эхлэхэд олон фэнүүд "Женнитэй хамт тоглосон энэ залуу хэн бэ?" хэмээн цахим орчинд хайж эхэлсэн бөгөөд клип албан ёсоор гарсны дараа На Кайгийн Instagram хаягийн дагагчдын тоо ч эрс өссөн байна.
Less than a lover:
Өмнө нь ямар бүтээлд тоглож байсан бэ?
Женнигийн клипээс өмнө На Кай K-pop ертөнцөд огт танигдаагүй нэгэн биш байв. Тэрээр SEVENTEEN хамтлагийн DK, Seungkwan нарын "Blue (Cinema Ver.)" клипэнд дүр бүтээж байсан бөгөөд энэ нь түүний хамгийн олны анхаарал татсан ажлуудын нэг юм.
Харин "Less than a Lover" клип нь түүнийг дэлхийн K-pop фэнүүдэд хамгийн өргөн хүрээнд таниулсан бүтээл болж, олон улсын хэвлэлүүд хүртэл түүний талаар онцлон бичих болсон юм.
도겸X승관 (SEVENTEEN) 'Blue' Official MV (Cinema Ver.):
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!