

Google-ийн хиймэл оюуны туслах Gemini удахгүй сарын нэг тэрбум хэрэглэгчтэй бүтээгдэхүүний эгнээнд нэгдэх гэж байна. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар Gemini 950 сая гаруй сарын идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Энэ тоонд хүрснээр Gemini нь Google-ийн Search, Gmail, Drive, Android, YouTube, Chrome зэрэг нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй бүтээгдэхүүнүүдийн дараагийн гишүүн болох тун ойртжээ.
Gemini-ийн хэрэглэгчдийн тоо нэг жилийн дотор гурав дахин өсөв.
Google-ийн мэдээлснээр Gemini-ийн сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин өссөн байна. Тус компани хоёрдугаар сард Gemini апп 750 сая сарын идэвхтэй хэрэглэгч давсан гэж мэдээлж байсан бол ердөө хэдхэн сарын дараа энэ үзүүлэлт 950 саяд хүрчээ.
Энэхүү өсөлт нь Gemini-г OpenAI-ийн ChatGPT-тэй илүү хүчтэй өрсөлдөх хэмжээнд хүргэж байна. ChatGPT энэ оны зургаадугаар сард сарын нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон юм.
-095255-1257194573.jpeg)
“Хэрэглэгчид Daily Brief болон хувийн AI туслах Gemini Spark зэрэг шинэ агент төрлийн боломжуудад үнэхээр дуртай байна. Gemini Spark одоо АНУ болон олон улсын зах зээлд ашиглагдаж байгаа. Цаашдаа бид ийм шинэ боломжуудыг хурдацтайгаар хүргэсээр байх болно." хэмээн Alphabet компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгджээ.
iPhone хэрэглэгчдийн дунд Gemini ашиглах хурд өсөв.
Gemini зөвхөн Android хэрэглэгчдийн дунд бус, iPhone хэрэглэгчдийн дунд ч хурдацтай өсөж байна. Ялангуяа Nano Banana нэртэй зураг үүсгэх AI загвар зэрэг шинэ боломжууд нэвтэрснээр хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татжээ.
Аппын зах зээлийн судалгааны Appfigures компанийн мэдээлснээр Gemini апп сүүлийн 12 сарын хугацаанд iOS дээр 137 сая гаруй удаа татагдсан байна.
ChatGPT-ийн зах зээл дэх ноёрхол буурч эхэлжээ.
Аналитикийн Sensor Tower компанийн хамгийн сүүлийн "State of AI" тайланд дурдсанаар ChatGPT-ийн AI туслахуудын зах зээл дэх эзлэх хувь анх удаа 50 хувиас доош буурсан байна.
2026 оны эхний хагасыг хамарсан уг тайланд Gemini-ийн зах зээлийн эзлэх хувь 27.7 хувь хүртэл өссөнийг онцолжээ.

AI хайлтыг орлож байгаа ч Google Search өссөөр байна.
Өнөөдөр олон хэрэглэгч мэдээлэл хайхдаа уламжлалт хайлтын системийн оронд AI туслахуудыг ашиглах болсон. Гэсэн ч Google-ийн мэдээлснээр Search үйлчилгээний өсөлт саараагүй бөгөөд AI-д төвлөрсөн шинэчлэлүүд үүнд эерэгээр нөлөөлжээ.
Тухайлбал, асуулт-хариултын хэлбэртэй AI Mode энэ улиралд нэг тэрбум хэрэглэгчийн босгыг давсан байна.
Google-ийн зүгээс AI Mode нь хайлтын асуулгын тоог нэмэлтээр өсгөж байгааг онцолсон бөгөөд шинэ AI загвар, боломжуудыг нэвтрүүлж байгаа ч техник хангамжийн оновчлолын ачаар AI үйлчилгээний ажиллагааны зардлаа бууруулж чадсан гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!