Сургуулийн амьдралыг санагдуулам КЛАССИК кинонууд


Миау | YOLO.MN
2021-08-30

Ээж аав нар маань "эргээд бодоход хүний амьдралын хамгийн сайхан үе бол дунд болон их сургуульд суралцаж байсан үе" гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгвэл энэ хавар дунд сургуулиа төгсөж буй төгсөх ангийн сурагчид болон оюутан залуустаа зориулан ахлах сургуулийн үйл явдлыг харуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудыг хүргэж байна. 

1. FREEDOM WRITERS

IMDb үнэлгээ: 7.6
Гол дүрд: Hilary Swank, Patrick Dempsey
Тайлбар: Ахлах сургуулиа төгсөж чадахгүй гэсэн бодолтойгоо эвлэрсэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд залуухан эмэгтэй багш хичээл заах болдог. Гэвч тэрээр сургуулийнхаа бусад багш нарын адилаар хичээлээ орсон нэртэй өнгөрч, хүүхдүүдийг гаргуунд нь гаргахын оронд итгэл найдвар бэлэглэн урам хайрлаж, үргэлжлүүлэн суралцах гарцийг нь нээж өгдөг. 

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино сургуулийн амьдралыг харуулсан шилдэг уран бүтээлүүдийн нэгт тооцогддог билээ. 

2. BOOKSMART

IMDb үнэлгээ: 7.2
Гол дүрд: Kaitlyn Dever, Beanie Feldstein
Тайлбар: Ахлах сургуулийнхаа төгсөлтийн өдөр онц сурлагатан хоёр найз энэ бүх хугацаанд хичээлээ хийхээс гадна сайхан хөгжилдөж авдаг байж дээ гэж харуусна. Ингээд үеийнхнээсээ дутахгүйн тулд сүүлийн дөрвөн жил хөгжилдөж байгаагүйгээрээ хөгжилдөхийг хичээнэ. 

3. SCHOOL OF ROCK

IMDb үнэлгээ: 7.1
Гол дүрд: Jack Black
Тайлбар: Алдарт комедиан Jack Black-ийн гол дүрд нь тоглосон уг кино 35 сая ам.долларын өртгөөр бүтсэн ч 131 сая ам.долларын ашиг орлого олсон гайхалтай бүтээл билээ. 

Dewey бол дуу хөгжимд амьдралаа зориулсан нэгэн. Хөгжим түүнд аз жаргал бэлэглэхийн хэрээр тэрээр хөгжимгүйгээр амьдарч чадахгүйгээ ухаарна. Гэвч Dewey маш чухал сонгон шалгаруулалтын өмнө бүтэлгүйтсэнээр хамтлагийнхан нь түүнийг өөр нэгэн гитарчнаар сольдог. Хөгжимд амиа өгөхөөс ч буцахгүй тэрээр өөрийн аяллыг хэрхэн үргэлжлүүлэхийг киноноос хүлээн авч үзээрэй. 

Өөрийн сонирхолдоо үнэнч байх, зорилгынхоо төлөө тууштай тэмцэхийн сайхныг энэхүү киноноос мэдрэх боломжтой. 

4. LADY BIRD

IMDb үнэлгээ: 7.4
Гол дүрд: Saoirse Ronan, Laurie Metcalf, Timothee Chalamet
Тайлбар: Гол дүрийн охин Lady Bird-ийн хурц ухаан, өвөрмөц зан араншинг тодотгосон уг бүтээлийг кино шүүмжлэгчид яах аргагүй 2017 оны шилдэг киноны нэг хэмээн дүгнэсэн байдаг. 

Ахлах ангийн сурагч Christine охин гэр бүлийнхээ санхүүгийн бололцоог үл хамааран Нью-Йоркийн аль нэг сургуульд суралцахыг мөрөөддөг нэгэн. Ингээд тэрээр гэрээсээ явснаар үйл явдал эхэлнэ.

5. SHE’S THE MAN

IMDb үнэлгээ: 6.3
Гол дүрд: Amanda Bynes, Channing Tatum
Тайлбар: Хөлбөмбөгт үнэхээр... бүр чин сэтгэлээсээ хайртай охин Viola-гийн баг цаашид тоглох боломжгүй болсноор киноны үйл явдал эхэлнэ. Яг энэ үеэр ихэр ах нь гэр бүлийнхэндээ хэлэлгүйгээр Лондон руу нууцаар явчихдаг. Ийнхүү Viola боломжийг ашиглаж ахынхаа оронд сургуулийнх нь хөлбөмбөгийн багт тоглож эхэлдэг. 

6. COACH CARTER

IMDb үнэлгээ: 7.3
Гол дүрд: Samuel L. Jackson, Channing Tatum
Тайлбар: Жүжигчин Samuel L. Jackson-ийн гол дүрд нь тоглосон "Coach Carter" хэмээх кинонд нэгэн дасгалжуулагч өөрийн суралцаж байсан ахлах сургуульдаа эргэн ирж, сагсны багийнхныг хэрхэн эмх цэгцэд нь оруулж, дасгалжуулж буй талаар өгүүлдэг. Сагсан бөмбөгт дурлагчдын үзэх дуртай кинонуудын нэг яах аргагүй мөн билээ.

7. MEAN GIRLS

IMDb үнэлгээ: 7
Гол дүрд: Lindsay Lohan, Rachel McAdams
Тайлбар: 16 настай Cady бол эцэг эхийнхээ судалгааны ажлын хүрээнд бүтэн 12 жилийн турш Африкт амьдарсан нэгэн. Ингээд тэрээр төрсөн нутагтаа эргэн ирж North Shore ахлах сургуульд шилжин орж, сургуулийнхаа хамгийн нэр хүндтэй гурван охинтой нөхөрлөснөөр киноны үйл явдал эхэлнэ. 

Нэг л мэдэхэд бүхий л зүйл түүний хяналтаас гарч тэрээр нэр хүнд, найз нөхөд, хайр дурлал гээд бүхнээ алдах боловч буруугаа хүлээн зөвшөөрч чадсанаар энэ бүгдийг эргүүлэн авдаг. 

Өсвөр насны охидын дунд түгээмэл байх жинхэнэ болон хуурамч нөхөрлөл, атаа хорсол, хов жив гээд бүгдийг маш тодорхой харуулсан уг кино өсвөр насныхны заавал үзэх киноны жагсаалтад өдгөө ч багтсаар байна. 

8. FERRIS BUELLER’S DAY OFF

IMDb үнэлгээ: 7.8
Гол дүрд: Matthew Broderick, Alan Ruck
Тайлбар: Ахлах сургуулийн сурагч Ferris Bueller сургуулиасаа чөлөө аван, өөрийнхөө хүссэн бүхнийг хийхээр шийдсэнээр киноны сонирхолтой үйл явдлууд өрнөж эхэлнэ. Ер нь бүхий л асуудал хичээлдээ очоогүйгээс эхэлдэг гэдгийг энэхүү киноноос харж болох юм шүү. 

9. CLUELESS

IMDb үнэлгээ: 6.8
Гол дүрд: Alicia Silverstone, Stacey Dash, Brittany Murphy
Тайлбар: "Clueless" уран сайхны кино нь тэртээ 1985 онд нээлтээ хийсэн ч одоог хүртэл өсвөр үе, залуусын заавал үзэх ёстой кино жагсаалтад багтсаар ирсэн билээ. Ахлах сургуулийн сурагчдын өдөр тутмын амьдралд гарах эгэл үйл явдлуудыг сонирхолтой байдлаар харуулсан уг бүтээлийн гол дүрийн охин Cher-ийн хувцасны загвар одоо ч алдартай хэвээр. 

Үйл явдлын тухайд гаднаасаа маягтай, хоосон толгойтой мэт харагдах боловч угтаа үнэхээр сэтгэлтэй, ухаалаг Cher охин нөхөрлөл, гэр бүл, сургууль, үерхлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж буйг харуулдаг. 

10. THE BREAKFAST CLUB

IMDb үнэлгээ: 7.8
Гол дүрд: Emilio Estevez, Paul Gleason, Anthony Michael Hall, John Kapelos
Тайлбар: Тэс өөр нийгмийн бүлгийн таван сурагчид сахилгын шийтгэл авснаар бямба гарагийг хамтдаа өнгөрөөх шаардлагатай болдог. Хэдийгээр өөр өөр давхаргын, өөр өөр хүмүүжилтэй ч тэдэнд ижил төстэй зүйл маш их. 

11. SUNNY

IMDb үнэлгээ: 7.8
Гол дүрд: Ho-jeong Yu, Shim Eun-kyung, Hee-kyung Jin, Min-yeong Kim
Тайлбар: Na-Mi охин хөдөөгийн жижигхэн тосгоноос хотын ахлах сургуульд шилжин ирж, сургуульдаа нэр хүндтэй охидын бүлгэмд нэгдэн үй зайгүй найзууд болдог. Сургуулийн урлагийн наадамд оролцохын өмнө нэгэн харамсалтай үйл явдал тохиолдсоноор тэд өөр өөрсдийн замаар явах болно. "Sunny" бүлгийн охид эргэн нэгдэх болов уу? Асуултын хариултыг киногоо үзэн аваарай. 

12. THE PERKS OF BEING A WALLFLOWER

IMDb үнэлгээ: 8
Гол дүрд: Logan Lerman, Emma Watson
Тайлбар: Энэ жил ахлах сургуульд элсэн орж буй 15 настай Charlie бол бага насандаа авсан сэтгэлийн шархнаасаа болоод сэтгэл гутралд орж, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан нэгэн билээ. Тиймдээ ч түүний хувьд сургуульд сурч, найз нөхөдтэй болно гэдэг амаргүй даваа. Гэвч тэрээр дээд ангийн охин Sam болон түүний хойд ах Patrick нартай нөхөрлөснөөр хорвоо ертөнцтэй танилцах болно.

Үзэгчид болон кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан "The Perks of Being a Wallflower" (2012) кино нь өсвөр насныхны заавал үзэх киноны жагсаалтад багтдаг.

13. 10 THINGS I HATE ABOUT YOU

IMDb үнэлгээ: 7.3
Гол дүрд: Heath Ledger, Julia Stiles
Тайлбар: Bianca, Kat хоёр бол дэндүү гэхэд дэндүү өөр зан араншин, сонирхолтой эгч дүүс. Тэдний сургуульд шилжиж ирсэн Cameron Bianca-тай үерхэхийг хүсдэг ч Bianca-гийн аав охидоо сургуулиа төгстөл нь хөвгүүдтэй болзохыг зөвшөөрдөггүй. Гэхдээ энэ дүрэм Kat-ийг болзоонд явсан цагт л зөрчигдөж болох билээ. Өөрөөр хэлбэл хэзээ ч зөрчигдөхгүй гэсэн үг. Гэхдээ л Cameron, Biance хоёр эгчийгээ болзоонд явуулах гэж байдаг аргаа хэрэглэдэг. 

14. SPIDER-MAN:HOMECOMING

IMDb үнэлгээ: 7.4
Гол дүрд: Tom Holland, Michael Keaton
Тайлбар: Хэдийгээр супербаатрын тухай кино боловч сургуулийн хөгжилтэй амьдралыг хөөрхөөөн харуулсан кино билээ. 

#Кино урлаг #Сургууль #Классик