

Травис Скотт саяхан соло рэп аялан тоглолтоо саяхан амжилттай дуусгаад байгаа билээ. Тэрээр найруулагч Кристофер Ноланы “Одиссей” кинонд дүр бүтээж, жүжигчний карьераа албан ёсоор эхлүүлсэн бололтой.
Травис Скотт тус киноны Италийн алслагдмал арал дээрх эртний цайзад болсон зураг авалтын үеэр Энн Хаттавей, Том Холланд, Роберт Паттинсон зэрэг Холливиудын шилдэг жүжигчдийн өмнө ялалтын туульсыг унших хэсэгт дүр бүтээжээ.
Найруулагчын Травис Скоттыг сонгосон шалтгаан
Найруулагч Нолан болон С нарын хамтын ажиллагаа 2020 оны “Tenet” киноны арын дуу бүтээхээс эхэлсэн бөгөөд Скотт сүүлд “The Odyssey” киноны төгсгөлийн “When I’m Home” дууг хамтран бичсэн юм. Гэвч энэ удаад Нолан түүнийг зөвхөн хөгжимчний хувиар бус дэлгэцийн жүжигчний хувиар урьжээ.
2,700 жилийн настай туульсыг IMAX дэлгэцэнд зориулан буулгахдаа Нолан эртний Грекийн аман зохиолын уламжлалыг өнөөгийн рэпперүүд үргэлжлүүлж байгааг ойлгосон гэнэ.
Тэрээр “Би эртний аман зохиолыг өнөө үеийн хүмүүст хамгийн ойр, сэтгэлд хүрэхүйцээр ярьж, олны анхаарлыг татаж чадах тийм л хэн нэгнийг дэлгэц дээр харахыг хүссэн юм. Тиймээс яруу шүлгээр түүх өгүүлж, түүний цаанаас жинхэнэ драма, сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чадах хүн хэрэгтэй байсан” гэжээ.

Скоттын хувьд энэ ном тийм ч танихгүй сэдэв биш байв. Тэрээр хүүхэд байхдаа “The Odyssey” зохиолыг анх уншиж байжээ. Түүний англи хэлний профессор байсан эмээ Bernice Webster нь зуны амралтаар нь энэ номыг унших даалгавар өгч байсан бөгөөд өнөөдөр эмээ нь ач хүүгээ Ноланы кинонд тоглож байгаад маш их бахархаж байгаа гэнэ.
Тэрээр Парамоунт Пикчерстэй цаашид хамтран кино дүр бүтээх гэрээ хийв.
Скотт “The Odyssey” кинонд тоглосон нь түүний кино урлагт хүч үзэх том төлөвлөгөөнийх нь эхлэл болж байна. Тэрээр өөрийн Cactus Jack компаниараа дамжуулан Парамоунт Пикчерстэй хамтран ажиллах анхны гэрээгээ байгуулаад байна.
Сүүлийн арван жилд Скоттын хийж байгаа төсөл бүр хит болж байв. Үүнийг Cactus Jack брэнд Nike, Jordan, Fortnite, Saint Laurent, Dior, McDonald’s зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй хамтраснаас харж болно.
Нолан ч мөн түүнийг ухаалаг, агуу бүтээлч сэтгэлгээтэй хэмээн үнэлж, хөгжим болон кино урлагийг хослуулах совинг нь өндрөөр шагнасан юм.

Ирээдүйн зорилго болон Грэмми шагнал
Скотт өөрийн бүтээлч үйл ажиллагаа болон кино урлагт суралцаж буй туршлагаасаа хуваалцахдаа Нолан болон зураглаач Hoyte van Hoytema нараас их зүйл сурсан гэдгээ онцлов. Тэрээр зөвхөн жүжиглэхээс гадна продюсерлах, найруулах, хөгжмийн зохиомж дээр ажиллахыг илүүтэй сонирхож байгаа гэнэ.
Түүнчлэн тэрээр “Utopia” цомгийнхоо араас гарах шинэ альбом дээрээ ажиллаж байгаа бөгөөд тайзны шоунуудаа илүү театрчилсан, амьд мэдрэмжтэй болгохыг зорилгоо болгожээ.
“The Odyssey” кино Оскарын ын наадамд хүч үзэх магадлалтай байгаа тул Скотт киноны дуугаар нэр дэвших боломжтой. Тэрээр 10 удаа Грэммид нэр дэвшсэн ч хараахан авч амжаагүй байгаа билээ.

Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!