2021 оны ЭЕШ-ын тов зарлагдлаа


Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэндээ хүргэж байна.

- 2021 оны долдугаар сарын 1-нд - Монгол улсын түүх, Англи хэл

- 2-нд - Хими, Газарзүй, Нийгэм судлал

- 3-нд - Биологи, Математик

- 4-нд - Физик, Орос хэл, Монгол хэл хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогджээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна. 

Харин Монгол хэл бичгийн шалгалтын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 5 хүртэл хойшилсон тул МХБШ-ын товыг бүртгэл дууссаны дараа тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр албан ёсоор баталгаажуулан нийтэд зарлана” гэв. Тиймээс шалгуулагчид тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас шалгалтын товоо харах боломжтой юм. 

Эх сурвалж: БҮТ

 

#Боловсрол #ЭЕШ #Тов