Америк, Японы РОБОТУУДЫН тулааныг энэ долоо хоногт шууд дамжуулна


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-16

Удаан хугацаанд хүлээсэн Америк, Японы аварга роботуудын тулааныг та энэ долоо хоногт үзэж болно. 2015 оны долдугаар сард Америкийн хэсэг инженерүүд өөрсдийн бүтээсэн роботоор Японы Сүидобаши компанийн роботтой тулалдмаар байгаа гэдгээ анх илэрхийлсэн юм.

Гэвч тулаан болох газрыг сонгох, роботуудыг сайжруулах гэсээр наймдугаар сард анхны тулаан болсон бөгөөд аравдугаар сарын 17-ны өдөр номхон далайн цагаар 19:00 буюу Улаанбаатарын цагаар 18-ны өглөөний 10:00 цагаас тулааныг Twitch хуудсаар шууд дамжуулах аж.

Роботуудын хувьд кинон дээр гардагтай адилгүй, болхи хөдөлгөөнтэй гээд олон асуудалтай болохоор уламжлалт спортын тэмцээнтэй адил шууд болж буй тулааныг дамжуулж чадаагүй юм.

Тулаан бүрийн дараа роботуудыг дахин сэлбэж засахад хэдэн өдрийн хугацаа зарцуулж байжээ. Тиймээс Японы гангийн үйлдвэрт болж өнгөрсөн тулааныг олон нийтэд үзүүлэх аж. Тулааныг үзэх ХОЛБООС.

Эх сурвалж: TheVerge

#America #Japan #Robot