

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн дэргэдэх "ГЭРЛАБ" инженерийн төв нь Азийн Fablab сүлжээ (Fablab Asian Network), Токиогийн Шинжлэх ухааны институт (Institute of Science Tokyo)-тай хамтран Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ийн хүрээнд хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн асуудлыг бодит технологиор шийдэх зорилготой "Nomatech Challenge: Problem to Prototyping" бүүткампыг 2026 оны 8 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.
Хамрах хүрээ:
Сургалт үнэ төлбөргүй.
Сургалтын гол үр дүн:
Азийн Fablab сүлжээний шилдэг багш нарын удирдлага дор цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал болон биологийн нөөцийн оновчтой менежмент, ухаалаг газар тариалангийн шийдлүүдийг IoT болон дижитал бүтээцийн аргыг ашиглан цаашид ашиглах боломжтой, өртөг бага, үр ашиг өндөртэй шийдэл боловсруулахаар ажиллана.
Улмаар дотооддоо тулгамдаж буй бодит асуудлыг шийдвэрлэх инновацын бүтээгдэхүүн хөгжүүлж, Монгол Улсад анх удаа орон нутгийн шинэ жишгийг тогтоож, тус ажлын үр дүнг COP17 чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу "Interactive Day" олон улсын индэр дээр танилцуулна.
Цаашид:
Орон нутгийн оролцогчдоос бодит асуудлыг нь сонсож, хамтран шийдэл боловсруулах (co-creation), цаашдаа тус шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлэхээр хамтарч ажиллах болно.
Анкет илгээх заавар:
Бүртгүүлэх холбоосоор орно уу:
https://docs.google.com/.../1gZPmH93FDZFfknjQ.../mobilebasic
Анкетыг татаж авч бөглөнө.
Бөглөсөн анкетаа otgonujin@num.edu.mn хаяг руу илгээнэ үү.
Жич: Орон нутгаас оролцоход бүрэн нээлттэй бөгөөд зохион байгуулагч талаас бүх хэрэглэгдэхүүн, өдрийн хоолоор ханган ажиллана. Шаардлагатай тохиолдолд 7 хоногийн турш МУИС-ийн оюутны байр бэлдэж өгөх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!