Хятад хэл сурахад туслах 10 цуврал нэвтрүүлэг


Т.Хулан | YOLO.MN
2023-04-27

Аливаа ямар нэгэн хэл сурч буй хүмүүсийн хувьд тухайн хэл дээрээ кино, нэвтрүүлэг үзэх, дуу сонсох нь үр дүнтэйгээр хэлээ сайжруулах арга юм. Тэгвэл энэ удаа хятад хэл шамдан суралцаж буй хүмүүстээ зориулан телевизийн цувралуудыг  санал болгож байна. 

Цуврал нэвтрүүлгүүд:

1. Хэрэв та цорын ганц бол(非诚勿扰) 

Энэхүү нэвтрүүлэг нь хятадын хамгийн маргаантай бөгөөд алдартай нэвтрүүлгийн нэг юм. Эмэгтэй зочид видео клип болон хөтлөгчдийн асуусан асуултад үндэслэн эрэгтэй оролцогч бүрийг үнэлдэг. Хэрэв эмэгтэй зочид дохиолол дуугаргасан тохиолдолд эрэгтэй зочид хасагдах журмаар үргэлжилдэг. 

Үзэх: China JiangsuTV Official Channel

2. Авьяаслаг хятадууд(中国达人秀) 

Энэхүү шоунд хүмүүс энтертайнментын салбарын янз бүрийн мэргэжлээр ажилладаг шүүгчдийн багийн өмнө авьяас чадвараа харуулдаг. Тэмцээнд оролцогчид нийгмийн янз бүрийн давхаргаас ирсэн хүмүүс ордог бөгөөд заримдаа хувийн сэдвээр ч ярилцдаг. Ямар нэгэн албан хэм хэмжүүр заагаагүй энэхүү нэвтрүүлгийг хятад хэл сурч буй сурагчдадаа санал болгож байна. 

Үзэх: 中国达人秀

3. Чамайг хайрлах хувь тавилан (命中注定我爱你) 

Тайван гаралтай охинд учирсан санамсаргүй алдаа нь амьдралд нь аз болон хувирч, жинхэнэ хайр дурлалын тухай өгүүлдэг телевизийн цуврал юм. Киногоор дамжуулан хэл сурдаг бол энэ кино танд тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Үзэх: 命中注定我爱你

Цуврал кинонууд 

4. Намрын концерт (下一站,幸福) 

Хөрөнгө мөнгө ихтэй чинээлэг айлын хүү эмэгтэй хүн сонгохдоо өөрийнхөө зиндааны эмэгтэйг л сонгодог байсан бол амьдралд нь учирсан хүргэлтийн бүсгүйд дурлаж, амьдралдаа баримталдаг журмаасаа хазайдаг. Ийм нэгэн сонирхолтой хайрын тухай үзэнгээ хэлний мэдлэгээ ч сайжруулаарай. 

Үзэх: 下一站,幸福

5. Чамайг хайрлах гэж согтуу байна ( 醉后决定爱上你) 

Согтуудаа зөвшөөрсөн гэрлэх санал нь амьдралаа өөрчлөх санал болон хувирдаг. Хятадын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү кино үг хэллэгийн хувьд ч хялбархан хэлээ сайжруулах зорилгоор үзэхэд тохиромжтой. 

Үзэх: 醉后决定爱上你

6.ах дүү  (巨轮) 

Хүүхэд байхдаа салсан ах дүүсийн түүхийг өгүүлдэг ХонгКонгын олон ангит драма юм. Макаод амьдардаг дүү нь Хонконгод амьдарч буй дүүтэйгээ хэд хэдэн сонирхолтой нөхцөл байдлын улмаас учирдаг. Бүх зүйл жигдэрч байхтай зэрэгцэн ах нь хэд хэдэн буруу шийдвэр гаргаж, амьдралынхаа төлөө тэмцэж байсан бүхнээ алдахын ирмэг дээр ирдэг. Ах дүү хоёрын хоорондын зөрчилдөөн нь тэдний сонголт, хайр дурлалд хэрхэн нөлөөлөх талаар сонирхолтой үргэлжлэлийг энэхүү цувралаас хүлээн авч үзээрэй. 

Үзэх: 巨轮

Хүүхдийн нэвтрүүлгүүд 

7. Miaomiao 

Миаомиао хэмээх Хятад-Канад залуу охин, түүний гөлөг Доуду болон түүний бусад амьтдын найзуудын адал явдлыг өгүүлдэг. Миаомиао болон түүний найзууд тулгарч буй саад бэрхшээлүүдээр дамжуулан зан чанарыг төлөвшүүлэх сургамж, нөхөрлөлөөс энгийн хятад үг, хэллэг сурах боломжтой. 

ҮзэхMiaomiao 

8. Heavenkid 

Энэхүү шоу нь хүүхдүүдэд эртний Хятадын мэргэн ухаан, Күнзийн сургаалаас гүн гүнзгий үндэслэсэн сахилга бат, ёс суртахуун, ариун журамд сургадаг. Зөвхөн хэл сурах зорилгоор ч бус тухайн орны соёл ёс суртахуунаас ч суралцах боломжтой. 

ҮзэхHeavenkid 

9. Scissor Seven 

Энэ үйл явдал нь санамсаргүй өвчтэй Seven хэмээх үсчин бүсгүйн тухай бөгөөд өөрийн найз, босс Дайбогийн хамт Тахианы арал дээр амьдардаг талаар өгүүлдэг. 

Үзэх: Scissor Seven 

10. Inbound Troubles 

Дуучин болох мөрөөдөлтэй нэгэн бусгүй зорилгодоо хүрэх зорилгоосоо үүдэн мөнгөө хулхидуулдаг. Мөн энэхүү кино нь хятад болон хонгонкийн зөрчилдөөний талаар ч өгүүлдэг. 

Үзэх: Inbound Troubles 

#Гадаад хэл