Хичээлийн шинэ жилийн эхний 14 хоногт нийслэлд цахимаар хичээллэх, эсэхийг хэлэлцжээ

Хуралдаанаар:
- 2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж;
- Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл;
- “COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт;
- Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах;
- Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал;
- 2027 оны төсвийн төлөвлөлт, боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах;
- Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.
“COP 17” хуралтай холбоотойгоор 09.01-09.14-ний өдрүүдийн хичээлийг нийслэлд цахимаар явуулах, эсэхийг хэлэлцжээ. Хичээлийн жилийн эхний хоёр долоо хоногийг хойшлуулах саналыг “COP 17” хурлыг зохион байгуулах үндэсний хорооноос ирүүлсэн юм.
Энэ саналыг хүлээн авах боломжгүй гэж салбар яам үзсэн тул хичээлийг цахимаар явуулж, нийслэлд авто замын түгжрэл гэх мэт хүндрэл гаргахгүй байхыг “COP 17” хурлыг зохион байгуулагчид хүсжээ.