The Fast and the Furiuos киноны сонирхолтой 6 БАРИМТ


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-06-19

Fast Furiuos-ын хамгийн анхны анги болох 2001 онд дэлгэцнээ гарч байсан “The Fast and the Furiuos” киног үзээгүй хүн үгүй биз ээ. Олны хүртээл болсон даруйдаа олон мянган шүтэн бишрэгчтэй болсон тус цувралыг та хэр сайн мэдэх вэ?

Тус цуврал нь одоогын байдлаар нийтдээ 8 анги гараад байгаа бөгөөд энэ онд үүнээс салбарласан кино болох “Hobbs&Shaw” олны хүртээл болох гэж буй билээ. “The Fast and the Furiuos” хэмээх 1-р анги нь 38 сая ам.доллараар бүтэж 207 сая ам.долларын ашиг олсон юм. Гол дүрүүдэд Вин Дизелл, Пол Воулкэр нар тоглосон юм. Одоо та бүхэндээ тус киноны талаар сонирхолтой 6 баримтыг хүргэж байна.

1. Vibe сэтгүүлийн 1998 оны өгүүлэл дэх Нью-Йорк хотын гудамжны уралдаанд оролцож байсан гудамжны уралдааны фенүүдийн тухай яриа нь киног бүтээх санааг өдөөсөн юм. Рожер Корман санаагаа алдахыг хүсээгүй тул Fast and the Furious гэсэн нэртэйгээр кино төслөө хууль ёсны болгосон юм.

  

2. Олон фэнүүд Point Break, Fast and the Furious киноны түүхүүд хоорондоо ижил төстэй байдаг хэмээн ярьцгаадаг. Дом, Брайан хоёр киноны нэгэн хэсэг дээр “Neptune’s Net” ресторанд зочилж байгаа хэсэг гардаг. Малибу хотод орших Номхон далайн эргийн дагуух замын дагуу байрлах тус зоогийн газар нь Point Break киноны Тайлерын дүрд тоглосон Лорийн Петрийн ажилладаг газар юм.

3. Брайн О'Коннерын дүрд Пол Вокероос гадна Марк Ваулберг, Кристиан Бэйл, Эминем нар тоглох магадлалтай байжээ. Учир нь О'Коннерийн дүр реппер хийдэг дүр байжээ.

4. Зарим жүжигчид жолооны үнэмлэхгүй байжээ. Мишель Родригес мөн Жордана Брустер аль алинд нь зураг авахуулахаас өмнө жолооны үнэмлэх, суралцагчийн зөвшөөрөл аль нь ч байсангүй.

5. Мишель Родригес кино зураг авалтын үеэр Вин Дизельтэй романтик харилцаатай буюу болздог байжээ.

6. Энэ анги нь Вокерын хамгийн дуртай автомашинуудын нэг болох Nissan Skyline-ыг гол тээврийн хэрэгсэл болгоогүй франчайзын цорын ганц кино юм. Гэсэн хэдий ч, Skyline кино дээр гардаг.

#Movie #Fast