АНГЛИ ХЭЛ сурахад туслах гар УТАСНЫ АППЛИКЭЙШН


Бабу | YOLO.MN
2017-02-01

Махидол их сургуулийн оюутан, хүний их эмч Б.Баярбаатар танд Англи хэл сурахад туслах аппликэйшнүүдийг үнэгүй татаж авахыг санал болгож байна.

Та өдөрт хэдэн цагийг утсаа ашиглан ѳнгѳрѳѳдѳг вэ? Судлаачид дунджаар 90 минут хэмээн тогтоосон байна. Бид дор хаяж арван минутыг өөрийгөө хөгжүүлж, хэлээ сайжруулахад зарцуулж чадаж байна уу. Ѳдѳрт хамгийн багадаа зургаан минут зарцуулан англи хэлээ сайжруулах боломжтой гэдгийг та мэдэх үү? Тэгвэл та доорх аппликэйшнүүдийг гар утсандаа татаж аваад, хэлний мэдлэгээ сайжруулаарай.

  • Magoosh - Англи хэлний дүрмийн хичээлийг эмх цэгцтэй, ойлгомжтой тайлбарласан видео хичээлүүдтэй. (Noun, Verb, Ad, Clauses, Tenses etc) Энэ аппликэйшн нь Vocabulary builder, TOEFL, GMAT хэмээх төрлүүдтэй.
  • Accent training (энэ нэрээр хайх) - Дуудлагаа сайжруулахад тань туслах энэ аппликэйшнд 30 секундийн сонсголын дасгалуудаас гадна үгийн зөв дуудлагыг reduced speech хэсгээс харж болно.
  • 6 Minute English BBC - Зургаан минутад тѳрѳл бүрийн сэдвээр ярилцдаг. Давуу тал нь шинэ үгийн тайлбар болоод transcript нь ѳгѳгдсѳн байдаг. Их сонирхолтой, ерѳнхий мэдлэгээ ч нэмэх боломжтой.
  • English Speaking Basic - Дөрвөн хэсгээс бүрдэх ба байнга хэрэглэдэг ѳгүүлбэрийн бүтцийг жишээ, дуудлагын хамт үзүүлсэн байдаг. Жишээ нь You could have + (past participle) You could have completed it sooner etc...
  • E pronounce application - Бичсэн үгийг тань дуудаж ѳгдѳг.
  • Ouizlet- Maш сонирхолтой аппликэйшн. Сурах, холбох, шалгах хэсэгтэй. Шинэ үг цээжлэхэд их тохиромжтой. Зөвхөн хэрэглээнийх бус мэргэжлийн хэллэгүүд бий.
  • Voice of America, VOA - Олон тѳрлийн сонирхолтой сэдэв, transcripts болон сонсголын дасгалууд хамт байдаг. Сонсох явцдаа transcript-ээ унших боломжтой.
  • Word Card - Энэ бол шидэт аппликэйшн. Ѳѳрийн цээжлэх үгсээр карт хийх боломжтой. Таны үгийг Монголоор хүртэл дуудаж өгнө гээд бод доо.

Жич: Дээрх аппликэйшнүүдээс гар утсандаа татаж авахдаа PlayStore болон AppStore-ийг ашиглана уу.

#English #Lesson #teenagers