ЕБС-иудын спорт, урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг хэлэлцэнэ


О.Батхишиг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ЕБС-иудын спорт заал, урлаг заалыг сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барьж танилцуулжээ.

Тухайлбал, бямба гарагт 09:00–17:00 цагуудад, ням гарагт 10:00–16:00 цагуудад сургуулийнхаа сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг хийхээр тусгасан байна.

Энэ нь чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлэх эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ

#мэдээ