Хөл бөмбөгийн ДАШТ-д аварга авсан хамгийн залуу тоглогчид


А.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн залуудаа аваргын цом хүртсэн тоглогчдын мэдээллийг хүргэж байна.

1. Пеле-17 нас 249 хоног

Бразилын довтлогч. 1958 оны ДАШТ-д дөрвөн тоглолтод оролцож, 6 гоол оруулсан. Финалд 5:2-оор Шведийг хожиж түрүүлсэн. 

2. Рональдо-17 нас 298 хоног

Бразилын довтлогч. 1994 оны ДАШТ-д талбайд гарч байгаагүй ч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хамгийн залуу тоглогч байв. Финалд торгуулийн цохилтоор Италийг хожсон. 

3. Жузеппе Бергоми-18 нас 174 хоног

Италийн хамгаалагч. 1982 оны ДАШТ-д гурван тоглолтод оролцсон. Финалд 3:1-ээр Баруун германыг хожиж түрүүлсэн.

4. Коутиньо-19 нас 6 хоног

Бразилын довтлогч. 1962 оны ДАШТ-д оролцсон ч талбайд гараагүй. Финалд 3:1-ээр Чехословакийг хожиж байв. 

5. Ламинь Ямал-19 нас 6 хоног

Испанийн жигүүрийн довтлогч. 2026 оны ДАШТ-д найман тоглолтод оролцож, нэг гоол оруулсан. Финалд Аргентиныг 1:0-ээр хожиж, аварга авсан. 

6. Марко Антонио-19 нас 135 хоног

Бразилын хамгаалагч. 1970 оны ДАШТ-д хоёр тоглолтод оролцсон. Финалд 4:1-ээр Италийг буулган авч байв. 

7. Пау Кубарси-19 нас 178 хоног

Испанийн төвийн хамгаалагч. 2026 оны ДАШТ-д найман тоглолтод оролцсон. Финалд Аргентиныг 1:0-ээр хожиж, аварга авсан. Мөн шилдэг залуу тоглогч шагнал хүртсэн. 

8. Килиан Мбаппе-19 нас 207 хоног

Францын довтлогч. 2018 оны ДАШТ-д долоон тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсан. Финалд 4:2-оор Хорватын шигшээ багийг хожиж, түрүүлсэн. 

9. Маццола-19 нас 309 хоног

Бразилын довтлогч. 1958 оны ДАШТ-д гурван тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан. Финалд 5:2-оор Шведийг хожиж түрүүлсэн. 

10. Рубен Моран-19 нас 344 хоног

Уругвайн жигүүрийн довтлогч. 1950 оны ДАШТ-д нэг тоглолтод оролцсон. Финалд Бразилыг 2:1-ээр хожиж байв.

Эх сурвалж: FIFA

#ДАШТ-2026 #хөлбөмбөг