Зөн совинтой зүүд зүүдлэх магадлал хамгийн өндөр ордууд


Т.Онон | YOLO.MN
2026-06-09

Зарим хүмүүс бодит амьдрал дээр тохиолдох мэдрэмжүүдийг урьдчилан мэдэрдэг. Эсвэл ямар нэгэн зүйл болохоос өмнө энергийн өөрчлөлтийг анзаардаг. Сонирхолтой нь ийм хүмүүсийн олонх нь зөн совин болон мэдрэмж өндөртэй ордуудад төрсөн байдаг.

Тэгвэл зөн совинтой зүүд, урьдчилан мэдрэх зүүд хамгийн их зүүдэлдэг ордуудыг хамтдаа харцгаая.

1. Загас (2-р сарын 19 – 3-р сарын 20)

Загас бол зурхайн хамгийн сүнслэг мэдрэмжтэй орд юм. Тэднийг зүүд, нууцлаг ертөнцийн гараг болох Нептун удирддаг тул загасныхан бодит ертөнц болон сүнслэг ертөнцийн зааг дээр амьдарч байгаа мэт байдаг.

Тэд төрөлхийн өрөвч сэтгэлтэй, уран бүтээлч, заримдаа алсын хараатай хүмүүс байдаг. Загасныхан үйл явдал болохоос өмнө зүүдэлсэн тухайгаа олонтаа ярьдаг. Мөн тэд өмнө нь болж байсан мэт давтагдсан танил мэдрэмжийг их мэдэрдэг.

Загасныхны хувьд унтах нь зүгээр амрах биш. Энэ бол сүнслэг ойлголт, сэтгэлийн эдгэрэл, зөн совингийн хаалга юм.

2. Мэлхий (6-р сарын 21 – 7-р сарын 22)

Сарыг захирагч гарагтай Мэлхийн орд маш хүчтэй сэтгэл хөдлөлийн зөн совинтой. Олон Мэлхий хүмүүс өөрчлөлт эсвэл сэтгэл хөдлөлийн үйл явдлыг урьдчилан анхааруулсан зүүд зүүдэлдэг.

Тэд эвдэрсэн зүйл зүүдлээд удалгүй муу мэдээ сонсох,эсвэл удаан уулзаагүй хүнийг зүүдлээд удалгүй тэр хүн амьдралд нь эргэн орж ирэх зэрэг тохиолдол байдаг.

Зүүдний тэмдэглэл хөтлөх нь Мэлхийн ордныхонд далд ухамсрынхаа мессежийг ойлгоход тусална.

3. Хилэнц (10-р сарын 23 – 11-р сарын 21)

Өөрчлөлт болон үнэний гараг Плутон тэднийг удирддаг. Тиймээс тэд зүүдний ертөнцөд маш гүн шумбаж чаддаг.

Зөгнөлт зүүд энэ ордод түгээмэл тохиолддог. Тэд хэн нэгнийг хүнд байдалд орсныг зүүдлээд маргааш нь үнэхээр ямар нэгэн зүйл болсон болохыг мэдэх нь бий.

Эсвэл бодит амьдралд ямар ч шинж тэмдэг гарахаас өмнө урвалт, өөрчлөлтийг мэдэрдэг. Хилэнцийнхний онцлог нь тэд энэ тухай ихэвчлэн ярьдаггүй.

4. Хумх (1-р сарын 20 – 2-р сарын 18)

Хумхын орд ухаалаг, шинийг санаачлагч гэдгээрээ алдартай. Гэхдээ логик харагддаг гаднах төрхийн цаана маш хүчтэй зөн совин нуугдаж байдаг. Тэнгэрийн ван тэднийг удирддаг. Тиймээс үнэнтэй холбоотой гэнэтийн "оч" тэдэнд ихэвчлэн зүүдээр ирдэг.

Тэдний зүүд том хэмжээний сэдвүүдтэй холбоотой байх нь элбэг. Зарим Хумхууд дэлхий нийтийн томоохон мэдээ болохоос өмнө түүнтэй төстэй зүйл зүүдэлсэн гэж ярьдаг.

5. Нум (11-р сарын 22 – 12-р сарын 21)

Нумын ордыг мэргэн ухаан, сүнслэг өсөлтийн гараг Бархасбадь удирддаг. Тэд зөвхөн адал явдал бус үнэнийг эрэлхийлдэг.

Тиймээс тэдний зүүд амьдралынх нь замд чиглүүлэгч болж өгдөг. Тэд алс холын газрыг зүүдлээд дараа нь тийшээ аялах хүсэл төрөх, эсвэл амьдрал нь өөр тийш эргэхээс өмнө шинэ зорилгоо зүүдэндээ харах нь бий.

#Зурхай #Сэтгэл зүй