"МАРГААШИЙН МАНЛАЙЛАЛ" илтгэлүүдээс ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-10-03

Монголын хүүхдийн ордонд "Маргаашийн манлайлал" үйл ажиллагаа өнгөрөгөч Бямба гарагт өргөн хүрээнд, амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны хувьд зочдоороо онцлог байж чадсан бөгөөд танхим дүүрэн залуучуудын хувьд өндөр сэтгэгдэлтэй байлаа. Тэгвэл зочдийн илтгэлээс онцлох ишлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.

1. УИХ гишүүн асан Ц.Оюунгэрэл

-"Ногоон нүдэн лам" номын 2 дугаар дэвтрийг 12-р сарын 11-12-ний өдрүүдэд нээхээр төлөвлөөд байна.
-"COMFORT ZONE" буюу чамайг тухтай байлгаж байгаа орчноос гарч сур. Бохир заваан, ядаргаатай зүйл рүү зорьж оч. Тэгээд тэнд яагаад асуудалтай байгааг олж мэд, тэгж байж шийдэж чадна.

 


2. "Лантуун дохио ТББ" үүсгэн байгуулагч, "Ид шидийн орон" төслийн санаачлагч Ч.Ганжавхлан

-Хамгийн чухал зүйл бол чи өөрөө өөртөө итгэж байх. Тэгж байж эргэн тойрныхон чинь чамд итгэнэ, ингэсээр чамд итгэдэг хүмүүсийн хүрээлэл бий болох болно.
-Энэ дэлхий тэр чигээрээ өргөсөөр дүүрсэн байвал чи нэг нэгээр нь түүхээс илүү, гутлынхаа улыг зузаалах нь дээр байх.


3. Нийтлэлч Д.Жаргалсайхан

-Энэ цаг үед мэдлэг гэдэг зүйл хуучраад байгаа учир, өдөр бүр суралцах хэрэгтэй гэсэн үг.
-Амьдрал авснаас илүү өгснөөр хэмжигддэг. Тийм ч учраас би эдийн засагчаас, нийтлэлч болсон гэж боддог. Маш олон зүйлийг үзэж харж, мэдчихээд тэрийгээ хуваалцахгүй байж болох уу? гэж бодогдсон учраас. Тэгээд мөн ярисан юмнаас бичсэн юм нь илүү үлддэг юм шүү.
-Шинэ санаа хаана ч төрж болно, гол нь харандаа, цаастай яваарай.
-Түүний нийтлэлүүдийг 6 хэл дээр энд дарж унших боломжтой.

 


4. МОУА ахлах багш, дасгалжуулагч Б.Баасандорж

-Жижиг зүйлд чин сэтгэлээ зориулж чадвал, том зүйлээр шагнагдана.
-Монголчууд оюуны чадамжаараа дэлхийд эхний 5-д жагсдаг ч үүнийгээ ашиглаж чаддаг эсэхээрээ сүүлээсээ 20-т жагсдаг.
-Өчигдрийн алдаанаасаа суралцаж, өнөөдөр хөдөлмөрлөвөл, маргааш чи манлайлагч байж чадна.
-Ой тогтоолтоо сайжруулах хамгийн энгийн арга бол өдөр бүр 30 минут ном унших.


5. UNREAD.TODAY үүсгэн байгуулагч А. Ундрал

-Сайн хамтрагчтай байх нь чамд олгогдсон 24 цагийг хүссэнээрээ сунгах боломжийг өгдөг.
-Хүн бүр төгс биш, тийм л учраас хамтрагч хэрэгтэй.
-Ном гэдэг зүйлийг чинь биднээс арай ухаантай, арай илүү юм мэддэг хүн л бичиж байгаа шүү дээ. Ямар ч номоос ойлгож ухаарах зүйл байдаг учраас ном сайн уншиж байгаарай.

#МаргаашийнМанлайлал #Debate